Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Өрхийн эрүүл мэндийн дүүргүүдэд автомашин хандивлалаа. Энэ тухайгаа  тэрбээр “Цар тахлын үед иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэхийн төлөө цурам хийлгүй зүтгэж байгаа та бүхний ажилд бага ч гэсэн тус болох үүднээс “Приус-30” маркийн автомашиныг хандивлаж байна. Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй алтан гарт, цагаан нөмрөгт, энх цагийн эгэл баатрууд та бүхэн минь өнөө цагийн Монголын жинхэнэ баялаг шүү” гэлээ.

Баянзүрх дүүрэг нь 28 хороо, 370 мянга гаруй иргэнтэй. Хороо бүр дунджаар 10-25 мянган иргэнтэй, нэг өрхийн эрүүл мэндийн төв өдөрт  дундажаар 300-500 иргэнд үйлчилдэг ажээ. .

 

Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд “Иргэндээ хүрч үйлчлэхийн тулд бид зарим тохиолдолд алхаж, заримдаа такси барьдаг байсан. Холбогдох удирдлагуудад энэ талаар удаа дараа хүсэлт хүргүүлсэн боловч шийдэгддэггүй. Харин УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан биднийг дэмжиж богино хугацаанд шийдвэрлэсэнд талархаж байна” гэсэн юм.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН  ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА