Сhannel11 телевиз, Монголын маркетинг менежментийн холбоо хамтран "Ярууслын чуулган" Монгол туургатны яруу найргийн наадам зохион байгуулах гэж байна. 50 сая төгрөгийн шагналын сантай туснаадам цар тахлын үед иргэдийн оюуны дархлааг сэргээх, дэлхийн монгол туургатнуудын сонорт авьяаслаг яруу найрагчдын бүтээлийг хүргэх зорилготой юм.

Уралдааны бүтээлийг 7 дугаар сарын 21-ийг хүртэл хүлээн авах аж. Эхний үе шатыг энэ сарын 21-нд цахимаар шалгаруулна.  Энэхүү шатнаас 50, дараагийн шатнаас 9 найрагчийг шалгаруулж, ялагчийг Сhannel11 телевизээр шууд зарлах юм.  

"Ярууслын чуулган" Монгол туургатны яруу найргийн наадмын тэргүүн байрын эзнийг 30 сая, удаах байрыг 15 сая, гуравдугаар байрыг 5 сая төгрөгөөр мялаах ажээ.