Флоридагийн оршин суугч Паул Алгард Ходгинс өнгөрсөн сарын 6-нд Вашингтоны төв Капитол руу дайран орж, үймээн дэгдээсэн хэргээр ял сонссон анхны хүн боллоо.

Түүнийг конгрессийн үйл ажиллагаанд саад учруулсан гэх үндэслэлээр найман сарын хорих ялаар шийтгэжээ. 

Эргэн сануулахад Доналд Трамп Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаны дараа түүнийг дэмжигчид Вашингтон хот дахь конгрессийн төв байр руу дайрч, бослого дэгдээсэн билээ.

Тус үймээнд 800 гаруй хүн оролцсон бөгөөд Холбооны Мөрдөх Товчоо одоогоор 535 хүнийг олж саатуулаад байна.  Эдгээр хүмүүст ч мөн хуулийн хариуцлага хүлээлгэхээр төлөвлөж байгаа аж.


Эх сурвалж: BBC