П.Мөнгөнсор
07 сарын 21, 2021
Сүүлийн жилүүдэд суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор зэрлэг амьтдын тархац нутаг хумигдаж, улмаар гэмтэж бэртэх, идэш тэжээл хайн хот руу орж ирэх тохиолдлууд нэмэгдэж байна. Суурьшлын бүсэд голдуу бамбай хоншоорт буюу хортой могой орж ирж байгаа тул сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Байгаль орчны газар анхааруулж байна.
Мөн гэмтэж бэртсэн, идэш тэжээл хайн суурьшлын бүсэд зэрлэг амьтад орж ирсэн 11 удаагийн дуудлага мэдээллийг хүлээн авч, шаардлагатай арга хэмжээг авч ажиллажээ.
Тухайлбал
Зэрлэг амьтадтай холбоотой дуудлага мэдээллийг ажлын цагаар
Нийслэлийн Байгаль орчны газрын 11-323780 тоот утсаар,
Нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн 11-310005 тоот утсаар өгнө үү.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.