П.Мөнгөнсор
08 сарын 27, 2021
IHC койн энэ сарын 25-ны өдөр Монголын дөрвөн крипто бирж дээр нэгэн зэрэг явагдаж, 30 секундийн дотор бүх захиалга нь дүүрсэн билээ.
Монголын хөрөнгийн зах зээлд хамгийн хурдан хугацаанд 25 тэрбум төгрөг босгосон уг явдлыг тойрсон шуугиан тасрахгүй байна. Тухайлбал иргэдээс биржүүд захиалгаа онлайнаар биш гараар шивсэн, захиалгын ачааллын улмаас сервер унасан зэрэг гомдол иржээ.
Тиймээс IHC койны хамт олноос мэдэгдэл хийж, Coinhub бирж дээр аудитын шалгалт оруулна гэжээ. Одоогоор биржүүд гэрээгээ зөрчиж, алдаа гаргасан эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Энэ талаах ИХ БИТ ХХК-ны үүсгэн байгуулагч О.Мөнхжин байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Xэрэв олон нийтийн xардаж байгаа шиг заxиалга гараар шивсэн, оочир дайран xэн нэгнийг оруулсан гэx мэт алдаанууд гарвал, аль ч биржтэй байсан маш xатуу арга xэмжээ аваx болно. Бирж санаандгүй болон санаатайгаар алдаа гаргасан тоxиолдолд бид ч мөн xоxирогч болж байгаа юм" гэжээ.
Түүний постыг бүтнээр унших:
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.