Цагдаагийн алба хаагчид хоёр иргэнд хүч хэрэглэж, биед нь халдан, зодож байгаа бичлэг өнгөрсөн долоо хоногт олон нийтийн сүлжээнд цацагдсан билээ. 

Уг асуудлын талаар ХЗДХ-ийн сайд Х. мэдээлэл өглөө.

Тэрбээр “2019 оны хоёрдугаар сарын 25-ны шөнийн 03 цаг 05 минутад болсон үйл явдлын бичлэг цахим орчинд гарч ирсэн. Тухайн үед Чингэлтэй дүүргийн эргүүлийн хоёр цагдаа “бааранд хүмүүс тарахгүй архидан, танхайраад байна” гэх дуудлагын дагуу очсон юм билээ.Гэтэл өөдөөс нь эсэргүүцэл үзүүлж, нэг цагдаагийн алба сандлаар цохисон юм байна.

Улмаар цагдаагийн алба хаагчид иргэдтэй зүй бус харьцсан байна. Зодуулсан хүн энэ бичлэгийг үзүүлж, сүүлийн хоёр жил цагдаагийн алба хаагчдыг дарамталж, зургаан сая төгрөг авсан байсан. Энэ асуудлыг нөхөж шалгаж байна” гэлээ.