Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс танхимын болон цахим хэлбэрээр эхлүүлэх Засгийн газрын шийдвэр гарсан.

Энэ дагуу нэгдүгээр ангид орох зургаан настнуудын бүртгэлийг наймдугаар сарын 16-наас цахимаар явуулахаар төлөвлөсөн тухай нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.

Өмнө  зургаан настнуудын бүртгэлийг өнөөдөр буюу наймдугаар сарын 9-нд  эхлүүлнэ гэж мэдээлж байсан юм.


2021-2022 оны хичээлийн жилд 1,515 цэцэрлэгт 232,000 хүүхэд 854 сургуульд 718,817 сурагч 75 МСҮТ-д 40,165 суралцагч, 88 дээд сургуульд 150,100 оюутан суралцах юм байна.


  • Цэцэрлэгийн 4, 5 настай хүүхдүүд есдүгээр сарын 1-нээс эхлээд танхимын болон танхимын бусаар ЕБС-тай адил эхлүүлнэ. Тав хоног танхимаар хичээлдээ ирнэ. Тав хоног гэртээ байж цахимаар хичээлээ хийнэ.
  • Ногоон бүсэд 100 хувь танхимаар хичээллэнэ. МСҮТ, коллеж, их дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар хичээллэнэ. Есдүгээр сарын 13-наас цахим болон танхим хосолсон хэлбэрээр явна.