УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Швейцарын хөгжлийн агентлагийн шинэ дарга хатагтай Стефани Бурритай уулзлаа.

Швейцар, Монголын парламентын Тамгын газруудын хоорондын  хамтын ажиллагааны хүрээнд “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

Энэхүү дэд төслийн зорилго нь Монгол Улсад ардчилсан засаглалыг бэхжүүлэх, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Улсын Их Хурлын үйл ажиллагааг бэхжүүлэх, УИХ-ын Тамгын газар болон Швейцарын Парламентын Тамгын газрын хамтын ажиллагааны ололт амжилтыг нэгтгэх замаар засаглалын тогтолцоог сайжруулахад оршино.

Өнөөдөр хатагтай Стефани Бурритай төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар санал солилцсон байна.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Г.Занданшатарт ШХА-ийн зүгээс монгол сарлагийн арьсаар хийсэн бөмбөгийн дээжээс бэлэглэжээ. 

ШХА-ын "Ногоон алт" төслийн нэгэн хэсэг бөгөөд малчид, гарааны бизнес эрхлэгч байгууллагуудын хамтран хэрэгжүүлж буй ажил юм. 

Дашрамд дурдахад уг бөмбөгийн QR кодыг уншуулж малчны хотноос эхлээд хэрэглэгчийн гарт хүрэх бүхий л үйл явцыг баталгаажуулж, кодлосон байна.

Ийнхүү гарал үүсэл нь тодорхой болж танигдсанаар дэлхий дахинд Монгол хэмээх нэр улс нүүдэлчин ахуйгаараа танигдаад зогсохгүй, органик бүтээгдэхүүн рүү чиглэсэн зорилтот хэрэглэгчдийг татах шинэ гарц нээгдэж байгаа гэлээ.


Монгол сарлагийн арьсан бөмбөгийн тухай дэлгэрэнгүй: