Энэ лхагва гаргаас хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. 

Хичээл сургууль эхлэхээр сурагчид өөрсдөө халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг албаны хүмүүс зөвлөж байна. Тодруулбал, ЭМЯ-наас дараах зөвлөгөөг хүргэлээ.

-Халуунаа байнга шалгуулах

-Гадуур хувцастай анги танхимдаа орохгүй байх

-Бие зассаны дараа болон хооллохын өмнө бохирдсон гараа тохиолдолд гараа сайтар савандаж угаана

-Гар угаах боломжгүй тохиолдолд спиртэн суурьтай гар ариутгагчаар угаана

-Бусдаас 1 метр эсвэл метр хагасын зай барина

-Гараа ам хамар нүдэндээ хүргэхгүй байх

-Тагтай аяга таваг ашиглах, ам дамжуулан юм идэж уухгүй байх

-Ханиаж найтаавал шууны дотор тал руу ханиах

-Бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүй, ноцолдохгүй байх

-Хувцас хичээлийн хэрэглэл, усны сав болон бусад эд зүйлсээ хүүхдүүдтэй сольж хэрэглэхгүй байх

-Амны хаалтаа тогтмол зүүхийг анхаарууллаа.