Токио 2020-д оролцохоор Уганда улсын хүндийг өргөлтийн тамирчин Ж.Ссекитолеко нь Изүмисано хот дахь бэлтгэлийн баазаас оргосон талаар гадаадын хэвлэлүүд мэдээлсэн. Үүнээс хойш түүний талаарх сураг тасарч байсан бол Японы мэдээллийн агентлаг болох “Киодо”-гийн саяхан мэдээгээр,

"Нагоя хотын галт тэрэгний өртөөн дээр Ж.Ссекитолекотой төстэй хүний бичлэгийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Өдгөө Нагояд оргодол тамирчныг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна" гэжээ.

Тэрбээр алга болохоосоо өмнө “Уганда дахь амьдрал хэцүү тул Японд амьдрахыг хүсэж байна” гэсэн зурвас үлдээсэн байсан аж. 

Ж.Ссекитолеко олимпийн наадамд өрсөлдөх эрхээ албан ёсоор аваагүй, хүлээлгийн жагсаалтад байсан тамирчин юм. Тэрбээр өнгөрсөн сард Японд хүрэлцэн ирсэн Угандагийн есөн тамирчны нэг бөгөөд тэдний хоёроос нь коронавирус илэрч байв. Улмаар эдгээр тамирчид зохих журмын дагуу тусгаарлагдсаны эцэст бэлтгэлдээ ороод байжээ. Ж.Ссекитолекогийн хувьд хамгийн сүүлд шинжилгээ бөгөөд сөрөг гарсан юм.


Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын хороо