Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долоодугаар сарын 21-25-ны өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийхээр болжээ. Айчлалын хүрээнд Токиогийн зуны 32 дахь олимпын наадмын нээлтийн ажиллагаанд оролцоно юм байна. 

Уг айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гадаад улс оронд хийж буй анхны айлчлал юм. Манай улсын гуравдагч хөрш, Стратегийн түнш Япон Улстай хөгжүүлж буй харилцаа, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход ач холбогдолтой юм.  

Энэхүү айлчлалаар дамжуулан дараах сэдвүүдийг ярилцаж, санал солилцох аж.

- хоёр талын харилцаа, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцох, 

- талууд ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөр,  хамтын ажиллагааны талаар ярилцах

- Монгол, Японы хамтын ажиллагааны дараачийн дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулах ажлын бэлтгэлийг хангах талаар тохирох

- Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ Японы эрх баригч Либерал ардчилсан намын удирдлага, Япон Улсын парламент дахь найрамдлын бүлгийн удирдлагатай мөн уулзаж, санал солилцоно.