Хөдөө орон нутгаас ирж буй малын махыг шаардлага хангасан зах, худалдааны төвүүдээр худалдаалах ажлыг зохион байгуулжээ.

Нийслэлийн Засаг даргын захирамжын дагуу мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалахгүй байх шийдвэр гаргасан. Тус захирамжийн хүрээнд хотын мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг энэ сарын 04, 05-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн Тэнгэр, Амгалан, Чингэлтэй дүүргийн Хүчит шонхор, Нарантуул-2, Хан-Уул дүүргийн Лавай, Баянгол дүүргийн Хархорин худалдааны төвүүдийн удирдлагуудтай хуралдсан байна.

Хуралдаанаар мал эмнэлгийн нэгдсэн системийг ашиглан хөдөө орон нутгаас ирж буй малын махыг дээрх зах, худалдааны төвүүдэд агуулах, павилон, лабораторийн хүчин чадлыг үндэслэн хуваарилалт хийхээр төлөвлөсөн байна.