УОК болон НОК-ын зөвшөөрлийн дагуу өнгөрсөн бямба гарагаас Хүүхдийн парк хэвийн ажиллаж эхэлсэн. 

Ингэхдээ НОК-оос тавьж буй шаардлагын дагуу паркаар үйлчлүүлэх насанд хүрэгчид вакцины бүрэн тунд харагдаж 14 хоносон байх шаардлагатай ба зөвхөн зургаагаас дээш насныханд үйлчлэх юм байна. Мөн паркын тоглоомууд 50 хувийн дүүргэлттэй суулгаж байгаа аж.

  • Иргэд паркын үүдээр орохдоо халуунаа хэмжүүлж, QR код уншуулж бүртгэл хийлгэж нэвтэрнэ.
  • Касс болон тоглоомоор үйлчлүүлэхдээ хүн хоорондын зайг барих, маск зүүж үйлчлүүлэх бөгөөд 0-6 насныхан тоглоом болон хоолны газар үйлчлүүлэхгүй зөвхөн салхилах боломжтой хэмээн үндэсний соёл амралтын хүрээлэн цахим хуудаснаа мэдээллэжээ.