Монголын Паралимпийн баг тамирчид тэмцээндээ оролцохоор Японы Токио хотыг зорилоо.

Зуны 16 дахь удаагийн Паралимпын наадам Токио хотноо наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны хооронд зохион байгуулагдах юм. Тус наадамд нийт 4400 орчим тамирчид 22 спортын 540 орчим төрөлд хурд хүч авхаалж самбаагаа сорих ба манай улсаас 11 тамирчин оролцоно.

Паралимпод манай улсаас:

  1. Х. Энхтуяа (Пара тэеквондо)
  2. Г. Болор-Эрдэнэ (Пара тэеквондо)
  3. Э. Содномпилжээ (Пара поуэрлифтинг)
  4. Н. Мөнхбаатар (Пара байт харваа)
  5. З. Ганбаатар (Пара буудлага)
  6. Д.Саруултөгс (Хөнгөн атлетик)
  7. П.Энх-Манлай (Хөнгөн атлетик)
  8. А.Мөнхбат (Жүдо) нарын 11 тамирчин оролцоно.