Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас үндэсний их баяр наадмыг цахимаар тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон. Нэр нь цахим наадам боловч халдвар хамгааллын дэглэмийг сайтар биелүүлэн эрийн гурван наадмыг зохион байгуулахаар шийдсэн. 

Цар тахалтай энэ үед унаач хүүхдүүд ковид-19 вирус авах боломжтой бөгөөд энэ нь өөрөө хүүхдийн эрхийг зөрчиж байгаа хэмээн "Лантуу дохио" ТББ үзэж байна. Уг асуудлаар тус ТББ нь “Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 2 дахь заалтын “Хурдан морины уралдаан” гэх хэсэг, 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг энэ сарын 29-ний өдөр хүргүүлсэн юм. 

Үүнтэй холбогдуулан ''Лантуун дохио" ТББ-ын нэхэмжлэлтэй Засгийн газарт холбогдох Захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг ирэх сарын 6-ны өдөр хэлэлцэхээр товлолоо.


Эх сурвалж: Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар