ЭМГЭНЭЛ: Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Чулуунхүү таалал төгслөө

Л.Дэлгэрмаа
06 сарын 26, 2021

Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Н.Чулуунхүү хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

Завхан аймгийн  Сантмаргац, Цэцэн-Уул сумаас гаралтай тэрээр  1964 онд Цэргийн дуу бүжгийн чуулгаас урлагийн амьдралаа эхэлжээ. Хамгийн анх  монгол хүн бүрийн аялах дуртай  “Настан буурал эмээ” шүлгэнд ая зохиож дуучин Цэрэнчимэд агсан амьдруулан дуулсан нь олонд хүрчээ.  Үүнээс хойш түүний зохиосон ээжийн тухай 100 гаруй дуу монголчууд  хайртай уран бүтээл болсон юм. 

Тэрээр "Надад ээжийн тухай100 гаруй дуу бий. “Ээжийн бор аяга”, “Настан буурал эмээ”, “Ээжээ санасан сэтгэл”' гээд бүгд сонсогчдын зүрх сэтгэлд хүрсэн бүтээлүүд. Ер нь ээжийн тухай дуунууд хамгийн удаан насалдаг байх шүү. Учир нь хүн бүхэн ээжтэй. Тэгэхээр ээжийн тухай дуунд дурлахгүй байх аргагүй." хэмээн дурсаж байсан удаатай.

Түүний ар гэрийнхэнд  гүн эмгэнэл илэрхийлье.

Холбоотой сэдвүүд

эмгэнэл н.чулуунхүү

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.