Засгийн газрын ээлжит бус чуулганы хуралдаанаас гаргасан танхимаар хичээллэх шийдвэрийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулж байна.

Тэрбээр "Засгийн газрын хуралдаанд 2021-2022 оны хичээлийн шинэ жилийг эхлүүлэх мэдээлэл хийж, үүрэг даалгавар авлаа. 2019-2020 оны хичээлийн жилд нийт хичээлийнхээ 47 хувьд хаалттай байлаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд танхимаар хичээллэх боломжийнхоо 60 хувийг алдсан байна" гэв.

НҮБ-ын ЮНЕСКО-оос гаргасан зөвлөмжөөр цар тахлын үед сургууль цэцэрлэг хаасан нь ганцхан сурлагын хоцрогдолд оруулах биш давхар сэтгэл санааны хямрал нүүрэлсэн он жилүүд болсон гэсэн дүгнэлтийг хийсэн.

Өнгөрсөн хоёр хичээлийн жилийн хугацаанд зурагт, интернэтгүй 185 мянган хүүхэд хичээлийн хоцрогдолд орсон. Үүнээс гадна 470-500 мянга орчим хүүхэд хичээлийн бодитой хохиролд орсон гэсэн судалгаа байна.

Иймээс бид энэ хичээлийн шинэ жилийг есдүгээр сарын 1-нээс эхэлж тодорхой үе шаттайгаар танхимын болон танхимын бус хослуулсан хэлбэрээр нээх шийдвэрийг Засгийн газраас гаргаж байна. Ингэхдээ

  • Цэцэрлэгийн  4, 5 настнуудыг есдүгээр сарын 1-нээс эхлээд танхимын болон танхимын бусаар ЕБС-тай адил эхлүүлнэ. Тав хоног танхимаар хичээллээд дараагийн тав хоног цахимаар хичээлээ хийнэ.
  • Ногоон бүсэд 100 хувь танхимаар хичээллэнэ. МСҮТ, коллеж, их дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар хичээллэнэ. Есдүгээр сарын 13-наас цахим болон танхим хосолсон хэлбэрээр явна.
  • Улсын хэмжээнд ЭЕШ-ыг наймдугаар сарын 19-22-ны хооронд зохион байгуулна. Шалгалтын дүнгийн дараа сурагчид мэргэжлээ сонгоно. Халдвар авсан хүүхдүүд шалгалтдаа орж чадахгүй нөхцөл байдал үүсвэл ЭЕШ-ыг дахин зохион байгуулуулна. Тиймээс МСҮТ, коллеж, их, дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 13-наас цахим болон танхимаар хичээллүүлэхээр шийдсэн” гэв.

Бичлэг үзэх: