Хонь

Эерэг сарны нөлөөгөөр энэ долоо хоногт  аз жаргал, амар амгалан байдал ноёлох болно. Эргэн тойрны хүмүүстэйгээ эелдэг харьцаж, аливаа асуудлыг төвөггүй шийдэж чадах нь ээ. Орлого, зарлага тэнцэх бөгөөд хадгаламжаа өсгөх боломж гарч ирнэ гэдгийг од эрхэс сануулж байна. 

Гэрийн засвар, тохижилтод таны төсөвлөснөөс илүү мөнгө орох бололтой. Эрүүл, зөв хооллож, буруу дадал зуршлаа өөрийгөө татан авах цаг хэдийнээ иржээ. Аз жаргалын шувуухайнууд гэрлэлттэй холбоотой чухал шийдвэр гаргана. 


Үхэр

Гараг эрхсийн давхцал үхрийн ордныхонд эрүүл, эрч хүчтэй долоо хоногийг бэлэглэх нь ээ. Дотоод энерги ундарч, өөртөө итгэх итгэл нэмэгдэх нигууртай. Гэр бүл болоод ажил дээрээ өнгөрүүлж буй хором бүрээсээ аз жаргалыг мэдэрсэн эерэг өдрүүд байна. 

Орлогын шинэ эх үүсвэртэй болно гэдэгт огтхон ч эргэлзэх хэрэггүй. Энэ нь хадгаламжаа өсгөх, бизнесийн шинэ гэрээ үзэглэх зэргээр олон эерэг өөрчлөлтийг авчирна. Ялангуяа гэр бүлийн бизнес маш амжилттай явж, шинэ хамтрагчтай болно. 


Ихэр

Долоо хоногийн эхээр ихрийн ордныхонд тухгүй бөгөөд ганцаардсан мэдрэмж төрөх бололтой. Сөрөг сарны нөлөөгөөр эрүүл мэндийн асуудлуудтай ч тулгарч мэднэ. Уур уцаараа хянахгүй бол гэр бүл болоод найз нөхдийн харилцаанд нөлөөлж, таниас зайгаа авахад хүрэх нь ээ. 

Хосууд аливаа хэрүүл маргаанаас хол байж, нэгнийгээ гомдоох үг хэлэхгүй байвал зохилтой.  Долоо хоногийн дундаас таны дотоод энерги нөхөгдөж, сэтгэл түгшсэн байдал арилна. Дотнын хүмүүстэйгээ харилцах харилцаа сайжирч, хэвийн байдалдаа орох нигууртай.


Мэлхий

Сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрсэн, дурсамжтай долоо хоног айсуй. Эерэг сар мэлхийн ордныхныг ивээж, алдагдлыг боломж болгон хувиргана. Өнгөрсөн хугацаанд хийсэн хөрөнгө оруулалтууд үр шимээ өгч эхлэх нь ээ. Ажил, бизнесийн хувьд хэцүү сонголттой тулгарсан ч хамт олныхоо дэмжлэгээр зөв шийдвэр гаргаж чадна. 

Дарга, удирдлагууд тань таны  хийсэн ажлын үр дүнд сэтгэл  хангалуун байх төлөвтэй. Тушаал дэвших санал ч тавьж мэдэх юм. Гагцхүү эрх мэдэлтэй хамт үүрэг хариуцлага нэмэгддэгийг сайтар тунгаан бодохыг гараг эрхэс зөвлөж байна. 


Арслан 

Ажил ундарсан завгүй долоо хоногт арслангийн ордныхон бэлтгэлтэй байгаарай. Чухал шийдвэр гаргах хэрэгцээтэй тулгарах ч хувь заяа таны таныг үргэлж чиглүүлсээр байх болно. Бизнес амжилттай ажиллаж, өргөжин тэлэх үүд хаалга нээгдэх нь ээ. 

Эцэг, эхийн биеийн байдал сайжирч, санаа зовоохоо болино. Эргэн тойрны хүмүүс таныг үргэлж дэмжиж, өөртөө итгэх итгэлийг бэлэглэх болно. Аялалд гарах, уулзалтад явах, баярт оролцохоор шийдсэн бол дараа долоо хоног хүртэл азнаарай. 


Охин 

Өнгөрсөн долоо хоногийн уур бухимдал, сэтгэл зовнил ул мөргүй арилна. Тиймээс шинэ долоо хоногийг талархан угтаарай. Хичээн ажилласны үр дүн гарч, төслүүд амжилттай хэрэгжинэ гэдгийг од эрхэс шивнэж байна. Ганц бие залуус найзуудынхаа тусламжтай үнэнч хайраа олно. 

Ах дүүгийн хооронд маргаантай байсан асуудал шийдэгдэнэ. Эерэг сар охины ордныхныг ивээж, өөртөө итгэх итгэлийг бэлэглэнэ. Энэхүү эрч хүчээ ажилдаа тусгаж, бүтээлч санаа гаргахаа мартуузай.


Жинлүүр

Гэр бүлийн уур амьсгал хөндийрсөн, таагүй долоо хоног эхлэх төлөвтэй. Уур уцаараа барьж, хэлэх үгээ цэгнэхгүй бол дотнын хүмүүстэйгээ харилцах харилцаа улам дордох нигууртай. Бизнесийн хэлэлцээ төлөвлөснөөр явахгүй байж мэднэ. 

Оюутан, сурагчид зорилгодоо төвлөрч, ажлаа хугацаанд нь дуусгахгүй бол тааруу дүн авах нигууртай. Долоо хоногийн дундаас ойлгомжгүй нөхцөл байдал арилж, сэтгэл тайван болно. Бодлоо цэгцлэхийг хүсвэл бясалгал хийхийг гараг эрхэс зөвлөж байна. 


Хилэнц

Гэрийн ажилд дарагдсан завгүй өдрүүд үргэлжлэх төлөвтэй. Эерэг сар хилэнцийн ордныхныг ивээх тул гэр бүлийн уур амьсгал сайхан байх нь ээ. Эерэг энерги ажил бизнесээ амжилттай эрхлэн явуулахад ч туслах болно. 

Долоо хоногийн дундуур томоохон гэрээ үзэглэх төлөвтэй. Эд хөрөнгө өвлөн авахтай холбоотой асуудал маргаан шийдэгдэнэ. Дайснууд таны үргэлж таныг ажиглаж, алдаа гаргахыг хүлээж байгаа тул аливаа зүйл хянамгай ханд. 


Нум

Гараг эрхсийн давхцал нумын ордныхныг ивээж, гайхалтай долоо хоногийг бэлэглэнэ. Эцэг эхийн эрүүл мэндийн асуудал шийдэгдэх нь ээ. Ажил хэрэг бүтэмжтэй байх бөгөөд алсдаа ашиг авчрах олон хэлэлцээр хийнэ. Хууль шүүхийн маргаантай асуудалд ялалт байгуулах магадлал тун өндөр. 

Долоо хоногийн дундаас нөхцөл байдал өөрчлөгдөх төлөвтэй. Өөртөө итгэх итгэл буурч, энэ нь ажлын бүтээмжид ч сөргөөр нөлөөлж мэдэх юм. Тиймээс чухал шийдвэр гаргахгүй байхыг од эрхэс сануулж байна. 


Матар

Долоо хоногийн эхний өдрүүдэд таны сэтгэлийг сэргээсэн олон зүйлүүд тохиолдох нь ээ. Хичээн ажилласныхаа үр шимийг хүртэнэ. Богино хугацааны томилолт, бизнес уулзалтад явах төлөвтэй. Мөн алсдаа арвин ашиг авчрах гэрээ үзэглэнэ. 

Хосын харилцаа таатай, эв найрамдалтай байна. Сэтгэлийн амар амгалан байдлаа хадгалахын тулд санамсаргүй хэлсэн үгэнд ач холбогдол өгөхгүй  гараг эрхэс зөвлөж байна. Эрүүл мэнддээ онцгойлон анхаар.


Хумх

Долоо хоногийн эхээр гараг эрхсийн давхцал таны талд байхгүй нь бололтой. Бүх зүйлээс тухгүй, залхсан мэдрэмж авна. Хийх ёстой ажлуудаа дарамт мэтээр хүлээн авч, энэ нь таны бүтээлч байдлыг бууруулна. Төслүүд шалтгаангүйгээр хойшилж, санхүүжилт нь зогсож мэднэ. 

Энэ долоо хоногт аливаа бизнест хөрөнгө оруулахгүй байхыг гараг эрхэс зөвлөж байна. Долоо хоногийн сүүлээр эерэг сар таныг ивээж, аз жаргал, амар тайван байдал бэлэглэнэ.


Загас

Эрч хүч, хүч чадал оргилсон шинэ долоо хоногийг угтахдаа бэлдээрэй. Ах дүүгийн хооронд болсон үл хөдлөх хөрөнгийн маргаантай асуудал шийдэгдэнэ. Анхаарал төвлөрөлт сайжирч, зорилгодоо хүрэхэд дөхөм болно. 

Энэ долоо хоногт таны хүүхэд багшдаа магтуулж, хичээл сурлагадаа амжилт гаргана. Долоо хоногийн дундаас бизнесийн хамтрагчтай болох эсвэл танилын хүрээгээ тэлбэл сайн. Энэ харилцаа алсдаа ашиг авчирна.