Хонь

Таны долоо хоногийн эхэн өдрүүдийн зурлага тийм ч сайн харагдахгүй байна. Ялангуяа төлөвлөсөн ажлууд хойшилж, санхүүгийн хувьд томоохон гарз хохирол амсаж болзошгүй. Хэрэв долоо хоногийн эхээр хөрөнгө оруулалт хийвэл мөнгөө салхинд хийсгэж буйгаас өөрцгүй зүйл болно гэдгийг од эрхэс анхааруулж байна.

Гэсэн хэдий ч ахмад, буурлуудын хайр ивээл таныг хамгаалж байх тул муу зүйлтэй учрахгүй. Долоо хоногийн дундаас таны дотоод энерги дүүрч, юмс эргээд хэвэндээ орох төлөвтэй байна.


Үхэр

Завгүй долоо хоног айсуй, үхрийн ордныхоон. Гэр бүлдээ болоод ажил бизнестээ цаг заваа зарцуулах шаардлага үүсэх ч таны сэтгэл санаа тогтуун, аз жаргалтай байна. Шинэ түнштэй болох нь ээ. Долоо хоногийн дундуур та ажилдаа ядарч, тогтворгүй болох төлөвтэй. 

Таны дэргэд тусалж, дэмжих хүн байхгүй, ганцаардсан мэт мэдрэмж төрөх нь. Энэ үеэр хол замд гарах, хурд хэтрүүлж болохгүй гэдгийг од эрхэс сануулж байна. Бизнесийн өрсөлдөгчид, дайснуудаа ямар алхам хийж байгааг сайтар ажиглаарай. 


Ихэр

Эерэг сар болон Бархасбадь гарагийн ивээлээр энэ долоо хоног аз жаргалтай, олз омог дүүрэн байх учиртай. Хууль шүүхийн маргаантай асуудал таны талд шийдэгдэх боломж тун өндөр байна. Гэр бүлийн харилцаагаа халуун дотно байлгаж, хайртай хүндээ гэнэтийн бэлэг бариарай. 

Долоо хоногийн дундаас ажлын ачаалал ихсэж, завгүй болох нь. Үл хөдлөх хөрөнгийн салбарт худалдан авалт хийх эсвэл хөрөнгө оруулбал алсдаа үр ашгаа харамгүй өгнө. 


Мэлхий

Мэлхийн ордныхон өөдрөг сайхан мэдээгээр энэ долоо хоногийг утгана. Аливаад амархан бухимддаг түргэн ааштай бол  засахыг хичээгээрэй. Тэвчээртэй хандаж, бусадтай найрсаг харилцвал уурлаж, бухимдах шаардлага гарахгүй. Энэ долоо хоногт яаран хөрөнгө оруулалт хийгээд хэрэггүй. 

Долоо хоногийн дундуур гараг эрхэс таныг ивээнэ. Ажлаа солих, тушаал дэвшихээр төлөвлөж байсан бол даргатайгаа шууд ярилц. Ганц бие залуус заяаны ханьтайгаа учрах болно.


Арслан 

Арслангийн  ордныхон энэ долоо хоногт бусадтай харилцаа, холбоо тогтооход ээлтэй байна. Шинэ танилтай болох, гэрээ үзэглэхэд тань од эрхэс тус хүргэх нь ээ. Орлого, зарлагын харьцаа алдагдаж, санхүүгийн тогтворгүй байдалтай нүүр тулж мэднэ. 

Тиймээс өдөр тутмын хэрэглээнээсээ өөр зүйлд ч мөнгөө үрээд хэрэггүй. Чухал шийдвэр гаргахын өмнө тайван бодож, гэр бүлтэйгээ ярилц. Яаран гаргасан шийдвэр таныг сайхан ирээдүйд хөтлөхгүй гэдгийг санаарай. Жолоо барихдаа анхаарал болгоомжоо бүү сулруул.


Охин 

Энэ долоо хоногт охины ордныхонд мөнгө олох, хадгаламжаа өсгөх тун таатай нөхцөл бүрдэнэ. Ажил, бизнесийн салбарт чухал шийдвэр гаргах шаардлагатай тулгарч мэднэ. Тиймээс ажлын нөхөд, ойр дотнынхноосоо туслалцаа аваарай. 

Хичээн ажилласны үр дүн гарч, цалингаа нэмүүлэх боломж олдох нь ээ. Ажлын талбарт эрч хүчээ алдалгүй, шинэ санаа санаачилга дэвшүүлж, идэвхтэй ажиллаарай. Жолоо барихдаа хурдаа хэтрүүлэхээс болгоомжил. Хол замд явах, аялалд гарахаар төлөвлөсөн бол энэ долоо хоногт түр азнахыг зөвлөе.


Жинлүүр

Эерэг сар таныг ээж, аз жаргал, баяр баяслаар дүүрэн долоо хоногийг бэлэглэнэ. Тархи сэргэг, оюун бодол тунгалаг байх тул ажлын бүтээмж өндөр байх нь ээ. Зөвхөн зорилго мөрөөдөлдөө төвлөрч, саад учруулах зүйлсээс зайгаа барь. 

Энэ нь таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, амжилт гаргахад нөлөөлөх юм. Хосууд гэрлэхээр төлөвлөсөн бол эцэг эхдээ дуулгаарай. Тэд баяртайгаар хүлээн авна гэдгийг од эрхэс шивнэж байна. Ажил горилогчдын хувьд азтай долоо хоног байх төлөвтэй. 


Хилэнц

Од эрхэс хилэнцийн ордныхныг хайр ивээлдээ багтааж, эрч хүчээр тэтгэнэ. Энэ долоо хоногт зөвхөн ажилдаа төвлөрч, саад учруулж мэдэх зүйлсээс зайгаа барь. Өмнө нь хийсэн хөрөнгө оруулалтууд үр ашгаа өгч эхлэх нь ээ. 

Гэхдээ санхүүгээ зөв зарцуулахад анхаараарай. Гэр бүлийнхэнтэй үл ойлголцсон, маргаантай асуудлууд шийдэгдэх тул санаа зовних хэрэггүй. Таны зөн совин зөв шийдвэр гаргахад туслах тул юунд ч эргэлзэлгүй зөвхөн өөртөө итгэ. Долоо хоногийн сүүлээр хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөгөөрэй. 


Нум

Шинэ долоо хоног нумын ордныхонд баяр баясал, амжилт бүтээл авчирна. Гагцхүү илүү цагаар ажиллаж, гэр бүлдээ зарцуулах цаг зав хомс болох нь. Санхүүгийн сахилга баттай байж, зөвхөн хэрэгцээтэй зүйлдээ мөнгөө зарцуулаарай. 

Гэрээсээ нүүх, байршлаа солихоор зэхэж байгаа бол энэ долоо хоногт түр азнаарай. Харин гэртээ засвар хийх, тавилгуудынхаа байршлыг өөрчлөхөд тохиромжтой долоо хоног байх болно. Хосууд аз жаргалдаа умбасан долоо хоног байна. 


Матар 

Гараг эрхэс матрын ордныхонд хайр ивээлээ харамгүй хайрлана. Хууль шүүхийн маргаантай байгаа бол ялалт байгуулах магадлал тун өндөр. Харин санхүүгийн сахилга баттай байхыг од эрхэс зөвлөж байна. Дарга удирдлагууд тань таны хийсэн ажлын үр дүн, бүтээмжид сэтгэл хангалуун байх болно. 

Тушаал дэвших таатай мэдээ ч сонсож болох юм. Олон шинэ боломжууд нээгдсэн гайхалтай долоо хоног өнгөрнө. Хосууд хэрэлдэж маргалдахаас зайлсхий. Эс бөгөөс өөрсдийн үнэ цэнтэй харилцаандаа сэв суулгаж мэднэ.


Хумх

Хумхын ордныхон энэ долоо хоногт шинэ зүйлс туршиж үзэх болно. Гэр бүлдээ цаг гаргаж, ахмадууд дээрээ зочлоорой. Долоо хоногийн дундаас сарны нөлөөгөөр сэтгэл санаа тайвширч, аливаа зүйлс эмх цэгцэндээ орно. Хосын харилцаа сэвтэж магадгүй тул хэрүүл маргаан хийхээс татгалзаарай.

Хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулж, санаа тавиарай. Эс бөгөөд элдэв өвчин “ороож” сэтгэлийг тань тавгүйтүйлж мэдэхээр байна. 


Загас

Ойр дотнын хүмүүсийнхээ хүндлэлийг хүлээсэн, аз жаргалтай долоо хоног эхлэх гэж байна. Өөрийгөө зөв илэрхийлж, хэлэх гэсэн санаагаа шууд хэлбэл үл ойлголцол гарахгүй. Орлого, зарлагаа тэнцвэртэй удирд. Гагцхүү гэрээ шинэчлэн засварлахад мөнгө битгий харамлаарай. 

Долоо хоногийн дундаас ажлын ачаалал ихсэж, таныг  ядаргаанд орж болзошгүй. Тиймээс бусад зүйлсэд сатааралгүй, зөвхөн зорилгодоо төвлөр. Харин найз нөхөд болоод ажлын хамтрагчдаасаа тусламж гуйхаасаа бүү цааргалаарай.