П.Мөнгөнсор
01 сарын 31, 2022
Хонь
Ажил болоод амьдралынхаа хором бүрээс аз жаргал мэдэрсэн, сайхан долоо хоног айсуй. Өнгөрсөн долоо хоногийн уур бухимдал, санхүүгийн алдагдал ор мөргүй арилна. Гагцхүү ажил, амьдралынхаа тэнцвэрийг хадгалаарай. Энэ долоо хоногт бизнес уулзалт эсвэл богино хугацааны аялалд гарах нь ээ.
Долоо хоногийн дундаас ажил карьерийн томоохон үсрэлт хийх төлөвтэй байна. Хэцүү шийдвэр гаргах шаардлагатай тулбал бол зөн совингоо дагахаас илүүтэй гэр бүлийнхэнтэйгээ ярилцахыг од эрхэс зөвлөж байна.
Үхэр
Долоо хоногийн эхээр сөрөг сарны нөлөөн дор байх тул уур уцаар төрөх, сэтгэл тогтворгүй болох, толгой эргэх зэрэг асуудалтай тулгарч мэднэ. Энэ үед бусдын алдааг шууд хэлдэг шударга шулуун зангаа тэвчиж, бусдад таагүй үг хэлэхгүй байхыг зөвлөе.
Энэ долоо хоногт хөрөнгө оруулалт хийгээд хэрэггүй. Харин ирээдүйд мөнгөө хэрхэн өсгөх талаар судалж, арга зам олох хэрэгтэй гэж од эрхэс зөвлөж байна. Долоо хоногийн сүүлээр шашны газраар зочлох нь ээ. Энэ нь таны дотоод энерги нөхөгдөж, сэтгэл санаа дээрдэхэд дэм болох учиртай.
Ихэр
Энэ долоо хоногт таны амьдралд шинэ хүмүүс тааралдана. Эерэг сарны нөлөөгөөр таны мөрөөдөж, зорьж байсан олон гайхалтай зүйлс энэ долоо хоногт тохиох нь ээ. Ялангуяа ажил, карьерийн хувьд томоохон үсрэлт хийх учиртай.
Гэр бүлийн бизнесүүд амжилттай урагшилна. Долоо хоногийн санхүүгийн байдал тогтвортой байна. Ажлын хамт олон, эргэн тойрныхонтойгоо эелдэг найрсаг харьцаарай. Долоо хоногийн сүүлээр ажлын ачаалал ихтэй завгүй байх тул гэр бүлдээ хангалттай цаг зарцуулж чадахгүй байж мэднэ.
Мэлхий
Эерэг сар мэлхийн ордныхныг ивээж, аз жаргал бэлэглэнэ. Энэ долоо хоногт томилолтод явах, аялалд гарах зэргээр өмнө нь очиж үзээгүй газраар зочлох нь ээ. Таны дотоод энерги оргилох тул өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Энэ нь бизнесийн уулзалт амжилттай байх, шинэ түнштэй болох зэргээр ажил карьерийн хувьд эерэг нөлөө үзүүлнэ.
Долоо хоногийн дундуур илүүтэй гэр бүлдээ цагаа зориулаарай. Ялангуяа хүүхдийнхээ хичээл сурлагад түлхүү анхаарахыг од эрхэс зөвлөж байна. Ах дүүгээсээ сайн мэдээ сонсоно. Эрүүл мэнддээ онцгой анхаарч, эмчийн үзлэгт хамрагдаарай.
Арслан
Эерэг сар энэ долоо хоногийн ивээх тул арслангийн ордныхон зовох зүйлгүй, сэтгэл тайван өдрүүдийг угтах нь. Ялангуяа сэтгэлийг таны зовоож байсан эрүүл мэндийн асуудал шийдэгдэнэ. Амьдрал тань нэгэн хэвийн, уйтгартай санагдвал танилын хүрээгээ тэлэх, найз нөхөдтэй болох уулзалт, арга хэмжээнд цааргалалгүй оролцохыг од эрхэс зөвлөж байна.
Энэ долоо хоног хадгаламжаа өсгөж, орлогын шинэ эх үүсвэртэй болоход ээлтэй байх учиртай. Гагцхүү эрсдэлтэй салбарт хөрөнгө оруулаад хэрэггүй. Гэр бүлийн харилцаа аз жаргалаар дүүрэн байх нь ээ.
Охин
Эерэг сарны нөлөөгөөр охины ордныхон энэ долоо хоногийг эрч хүчтэй угтах нь. Олон сар хичээн ажилласан ажлын үр шимээ амсах таатай мэдээ сонсоход ойрхон байна. Тушаал дэвшиж, эерэг өөрчлөлт ирнэ.
Найз нөхөдтэйгөө маргалдаж, муудалцсан бол энэ долоо хоногт эвээ олох учиртай. Эс бөгөөс гомдол, хорсол нэмэгдсээр шийдвэрлэхэд бэрх болно. Ажлын ачаалал ихсэж, төлөвлөсөн ажлаа хугацаанд нь дуусгахгүй байж мэднэ. Энэ үед санаа зоволтгүй ажлын нөхдөөсөө тусламж хүсээрэй.
Жинлүүр
Шинэ зүйлс туршсан, адал явдлаар дүүрэн долоо хоног айсуй. Мэргэжлээ дээшлүүлэх, гадаадын сургуульд өргөдлөө илгээхээр төлөвлөсөн бол энэ долоо хоног хамгийн тохиромжтой.
Жинлүүрийн ордныхон долоо хоногийн дундуур хүүхдийнхээ хичээл сурлагад бэлдээд тун завгүй байх төлөвтэй. Зөв хооллож, тохирсон цагт унтаж хэвшилд суралц. Эрүүл мэндийн асуудлууд сэтгэлийг тань чилээх болно. Ажил горилогчид тохирсон ажлаа олохгүй бол сэтгэлээр унах хэрэггүй.
Хилэнц
Өмнөх долоо хоногуудад хийсэн хөрөнгө оруулалтууд үр шимээ өгч эхлэх нь. Гагцхүү орлогоо хэрэгцээгүй зүйлд үрэхээс зайлсхийж, санхүүгийн сахилга баттай байх хэрэгтэй. Олон нийтийн арга хэмжээнд оролцож, танилын хүрээгээ тэл, илүү хичээн ажилла.
Энэ нь таны өөртөө итгэлтэй болох, нэр хүнд өсөхөд эерэг нөлөө үзүүлнэ. Анхны сэтгэгдэл чухал нөлөөтэйг санаарай. Долоо хоногийн дундаас эрч хүч буурч, ядрангуй болж мэднэ. Тиймээс шинэ ажил эхлүүлэхдээ хянуур байхыг гариг эрхэс сануулж байна.
Нум
Шинэ санаагаар дүүрэн бүтээлч долоо хоног өнгөрнө. Ажлын талбарт амжилт гаргаж, хамт олондоо үнэлэгдэх нь ээ. Хичээн ажилласны үр дүнгээр таны өмнө олон боломжийг нээгдэнэ. Хэчнээн завгүй байсан ч эцэг эх, гэр бүлийнхэндээ цаг гаргахыг хичээгээрэй.
Оюутан сурагчид багшаасаа сайхан мэдээ сонсоно. Долоо хоногийн сүүлээр таны тэвчээрийг шалгасан олон ч зүйл тохиолдож мэдэх юм. Гагцхүү хүлээцтэй байж чадвал асуудал шийдэгдэхийг од эрхэс сануулж байна.
Матар
Энэ долоо хоногт матрын ордныхон сөрөг сарны нөлөөн дор байх төлөвтэй. Нойргүйдэх, сэтгэл санаа зовних, хэт ургуулан бодох гэх мэтээр эрүүл мэнд, сэтгэлзүйн асуудлуудтай тулгарах нь ээ. Долоо хоногийн санхүүгийн дүр зураг таагүй байна.
Тиймээс хэрэгцээгүй зүйлд мөнгөө үрэхээс зайлсхийгээрэй. Эцэг эхийн таны эрүүл мэндийн асуудал таны санааг зовоож мэднэ. Хосууд жижиг хэрүүл, маргаанаас зайлсхий.
Хумх
Сар буд гарагтай давхцаж хумхын ордныхонд баяр баясалтай долоо хоногийг бэлэглэнэ. Хийх ажилдаа л бүрэн төвлөр. Хосууд аз жаргалдаа бялхана. Тиймээс эргэн тойрондоо эерэг энерги түгээж, аз жаргалаа бусадтай хуваалцаарай.
Бизнесийн хамтрагчтайгаа эд хөрөнгийн маргаантай байсан асуудал шийдэгдэнэ. Долоо хоногийн дундаас ядрах, гар хөл татах зэрэг эрүүл мэндийн асуудал гарна. Тиймээс цаг алдалгүй мэргэжлийн эмчээс туслалцаа аваарай.
Загас
Долоо хоногийн эхээр ажилдаа дарагдаад тун завгүй байх төлөвтэй. Долоо хоногийн дундаас өөртөө зориулж цаг гаргаарай. Уншихыг хүссэн номоо худалдан авч оюундаа хийсэн хөрөнгө оруулалт хийгээрэй.
Эд хөрөнгийн маргаантай асуудал шүүхээр нааштай шийдвэрлэгдэнэ. Гагцхүү бичиг баримтаа хугацаанд нь хүлээлгэн өгөх зэрэг жижиг алдаа хийхээс болгоомжил. Алдаа гаргахаас болгоомжилж няхуур хандаарай. Дурлалт хосуудын харилцаанд үл ойлголцол гарч мэднэ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.