П.Мөнгөнсор
01 сарын 24, 2022
Хонь
Энэ долоо хоногт таны амьдралд шинэ хүмүүс тааралдана. Удаан хүлээсний эцэст хүсэл биелэх шиг таны мөрөөдөж, зорьж байсан олон гайхалтай зүйлс энэ долоо хоногт тохиох нь ээ. Ялангуяа ажил, карьерийн хувьд томоохон үсрэлт хийх нь ээ.
Ажлын хамт олон, эргэн тойрныхонтойгоо эелдэг найрсаг харьцаарай.
Гэр бүлийн бизнесүүд амжилттай урагшлах учиртай. Долоо хоногийн санхүүгийн байдал тогтвортой байна. Долоо хоногийн сүүлээр ажлын ачаалал ихтэй завгүй байх тул гэр бүлдээ хангалттай цаг зарцуулж чадахгүй байж мэднэ.
Үхэр
Эерэг сар үхрийн ордныхныг ивээж, аз жаргал бэлэглэнэ. Энэ долоо хоногт томилолтод явах, аялалд гарах зэргээр өмнө нь очиж үзээгүй газраар зочлох нь ээ. Таны дотоод энерги оргилох тул өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Энэ нь бизнесийн уулзалт амжилттай байх, шинэ түнштэй болох зэргээр ажил карьерийн хувьд эерэг нөлөө үзүүлнэ.
Долоо хоногийн дундуур илүүтэй гэр бүлдээ цагаа зориулаарай. Ялангуяа хүүхдийнхээ хичээл сурлагад түлхүү анхаарахыг од эрхэс зөвлөж байна. Ах дүүгээсээ сайн мэдээ сонсоно.
Ихэр
Ихрийн ордныхон долоо хоногийг сайнгүй угтах нь. Сэтгэл гутрал, ганцаардал, уйтгар гуниг зэрэг сэтгэлийн тогтворгүй байдалтай нүүр тулна. Энэ үедээ буруу шийдвэр гаргах өндөр магадлалтай гэдгийг гараг эрхэс анхааруулж байна.
Энэ долоо хоногт хэрэгцээгүй зүйлд мөнгөө үрэлгүй, санхүүгийн сахилга баттай байхыг зөвлөе. Долоо хоногийн дундаас сэтгэл санаа дээрдэж, бүх зүйл эргэн хэвэндээ орно. Гагцхүү уур уцаараа хянаж, яаран шийдвэр гаргахаас зайлсхийгээрэй.
Мэлхий
Тав тухтай бүсээсээ гарах цаг хэдийн иржээ. Учир нь та шалгуур, сорилоор дүүрэн долоо хоногийг угтаж байна. Санхүүгийн хувьд тун ашигтай өдрүүд үргэлжилнэ. Өмнөх хөрөнгө оруулалтууд өгөөжөө өгч, орлогын шинэ эх үүсвэр нээгдэх учиртай.
Эерэг сар таныг ивээж байх тул хайр дурлал бүтэмжтэй байх нь ээ. Гэрлэсэн хосуудын харилцаа улам батжиж, аз жаргал ундарна. Харин ганц бие залуус хайртай хүндээ сэтгэлээ илчлэхийн тулд их зориг шаардах нь ээ.
Арслан
Од эрхэс танд “Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг” гэдгийг сануулж байна. Өөрийгөө өөрчлөхөөр шийдсэн бол та багаас эхэл. Тууштай зүтгэ. Хэрэггүй зүйлд сатааралгүй зөвхөн зорилгодоо төвлөрвөл энэ долоо хоног тун үр бүтээмжтэй өнгөрнө.
Шинэ салбарт хуваарилагдах, тушаал дэвших, бизнесээ өргөжүүлэх сайхан боломжууд таныг хүлээж байна. Долоо хоногийн сүүлээр сөрөг сарны нөлөөн дор байх тул сэтгэл тогтворгүй болж мэднэ.
Охин
Гараг эрхсийн давхцал охины ордыг ивээж байх тул өнгөрсөн долоо хоногийн ойлгомжгүй нөхцөл байдал, сэтгэлийн түгшүүр ул мөргүй арилсан байх болно. Шалтгаангүй зогссон төсөл хөтөлбөрүүдээ эргэн сэргээх цаг нь болжээ.
Хийх ёстой ажилдаа өөрийгөө бүрэн дайчлаарай. Эд хөрөнгийн маргаантай асуудал шийдэгдэнэ. Энэ долоо хоногт гэр бүлийнхэнтэйгээ хамт шашны газраар зочилно. Энэ нь өөрийгөө цэнэглэж, алдагдсан энергиэ нөхөхөд тустай байх болно.
Жинлүүр
Энэ долоо хоногт шинэ ажил эхлүүлэх, бизнес уулзалт хийхээр төлөвлөсөн бол түр азнахыг од эрхэс сануулж байна. Учир нь долоо хоногийн эхний өдрүүд сөрөг сарны нөлөөн дор байх тул юу ч таны талд шийдэгдэхгүй бололтой.
Санхүүгийн байдал тогтвортой байх хэдий ч эрсдэлтэй салбарт хөрөнгө оруулалт хийгээд хэрэггүй. Долоо хоногийн дундаас дотоод энерги нөхөгдөж, нөхцөл байдал эргээд хэвэндээ орно. Гэр бүлийн харилцаа халуун дулаан, аз жаргалтай байх учиртай.
Хилэнц
Хүнд хэрхэн өөрийгөө ойлгуулж байгаагаас бүх харилцааны суурь тавигддаг гэдгийг од эрхэс сануулж байна. Харилцаагаа авч үлдэхийн тулд буулт хийж, тайлбарлаж, сэтгэлээ хандах хэрэгтэй. Энэ долоо хоногт гэр бүлдээ цагаа зарцуулаад тун завгүй байх төлөвтэй.
Үл хөдлөх хөрөнгийн бизнест хөрөнгө оруулаад хэрэггүй. Алсдаа алдагдал хүлээнэ. Долоо хоногийн сүүлээр эрүүл мэндийн асуудалтай тулгарч болзошгүй. Өөрийгөө тайвшруулж, дотоод амар амгалангаа хадгалахын тулд бясалгал хийгээрэй.
Нум
Эерэг сар энэ долоо хоногийн ивээх тул нумын ордныхон зовох зүйлгүй, сэтгэл тайван өдрүүдийг угтах нь. Ялангуяа эрүүл мэндийн асуудал шийдэгдэнэ.
Алдагдал хүлээгээд байсан хөрөнгө оруулалтууд үр ашгаа өгч эхэлнэ. Энэ долоо хоног хадгаламжаа өсгөж, орлогын шинэ эх үүсвэртэй болоход ээлтэй байх учиртай. Гэр бүлийн харилцаа тогтуун байх нь ээ.
Матар
Таны бүтээлч сэтгэлгээ ундарсан шинэ долоо хоног айсуй. Гэртээ засвар хийх, ажлын өрөөгөө шинэчлэхээр төлөвлөсөн бол энэ долоо хоног ээлтэй байх учиртай. Эргэн тойрныхонтойгоо эелдэг дөлгөөн харьцаж, хэрэлдэж маргалдахаас зайлсхий.
Гэр бүлдээ, хайртай хүндээ мөнгө зарцуулахаас зовох хэрэггүй. Санхүүгийн хувьд тогтвортой долоо хоног байх болно. Ажил горилогчид хүссэн ажлын байрнаасаа ярилцлагад дуудагдах нь ээ.
Хумх
Энэ долоо хоногийн эхний өдрүүд сөрөг сарны нөлөөн дор байх тул жижиг зүйлд тэвчээр алдарч ууртай болох, өөртөө итгэлгүй болох зэргээр сэтгэлзүйн тогтворгүй байдалтай тулах нь ээ. Энэ долоо хоногт ажил, карьертэй холбоотой чухал шийдвэр гаргаад хэрэггүй.
Хэцүү өдрүүдийг тэвчээр хатуужил, сэтгэлийн хатаар туулдгийг од эрхэс зөвлөж байна. Эцэг эх дээрээ зочилж, ахмадуудаас үг сургаалыг нь сонсоорой.
Загас
Загасны ордныхон эрч хүч оргилсон шинэ долоо хоногийг угтаж байна. Ажилдаа төвлөрч, үр бүтээлтэй ажиллана. Ах дүүгийн хоорондын маргаантай асуудал шийдэгдэнэ. Танилын хүрээгээ тэлэх, найз нөхөдтэй болох уулзалт, арга хэмжээнд төвөгшөөлгүй оролцоорой.
Учир нь энэ долоо хоногт ойрын амьдралд ажил, амьдралд таны тус болох чухал хүнтэй тааралдах учиртай. Гэр бүлийн харилцаа тогтуун байх нь ээ.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.161.92] ・ 2022.01.24 Хариулах
2 р сарын дуртайгаа тавина уу баярлалаа