Энэ долоо хоногийн өрнийн зурхай 2/07-2/13

П.Мөнгөнсор
02 сарын 06, 2022

Хонь

Долоо хоногийн эхний өдрүүдэд сарны нөлөөгөөр сэтгэл зүйн тогтворгүй байдалтай тулгарах нь ээ. Хангалттай унтсан ч тархи амраагүй, бие ядарсан мэт мэдрэмж төрнө. Эргэн тойрны хүмүүс таны сэтгэлд хүрэхгүй, нийцэхгүй байж мэднэ.

Энэ нь та дотнын хүмүүсээ хэтэрхий хараа хяналтдаа байлгаж, өөрийнхөө бодлыг тулгаж буйтай холбоотой. Иймээс уурлаж уцаарлахыг урьтал болгох хэрэггүй.

 Та энэ долоо хоногт хэдий чухал ажилтай байсан ч өөртөө амралт өгч, дотоод энергиэ нөхөхөд цаг гаргаарай.


Үхэр

Санхүүгийн хувьд олз ашиг арвинтай долоо хоног айсуй. Өмнөх улирлын алдагдал ор мөргүй арилж, санхүүгийн шинэ эх үүсвэр нээгдэнэ. Бизнесийн талбарт хэцүүхэн шийдвэр гаргах хэрэгтэй болох нь. 

Эргэн тойрны, дотнын хүмүүстэйгээ сайтар ярилцаарай. Энэ долоо хоногт удаан уулзаагүй ах дүү, хамаатан садантайгаа уулзалдах нь. Шөнө дөлөөр жолоо барих, хурд хэтрүүлэхээс зайлсхий. 


Ихэр

Долоо хоногийн эхээр ажилдаа дарагдаад тун завгүй байх төлөвтэй. Мэргэжлээ дээшлүүлэх, ажлаа солих гээд карьерийн хувьд чухал шийдвэр гаргах нь ээ. Энэ үед таны хувь тавилан зөв замыг чиглүүлж өгөх тул, зөн совингоо дагаарай. 

Хичээн ажилласны үр шимээ хүртэх нь. Эргэн тойрныхон тань таныг үргэлж дэмжиж, өөртөө итгэх итгэлийг тань цэнэглэнэ. Долоо хоногийн санхүүгийн байдал тогтвортой байх болно. Харин эрсдэлтэй салбарт хөрөнгө оруулахаас зайлсхий. 


Мэлхий

Өнгөрсөн долоо хоногийн бүтэлгүйтэл, сэтгэл гутрал ор мөргүй арилж, шинэ долоо хоногийг эрч хүчтэй угтах нь ээ. Аялал эсвэл томилолтоор богино хугацаанд гэрээсээ холдох нь. Энэ долоо хоногт ганц бие залуус ирээдүйн хайртайгаа учирна. 

Ах дүүгийн хоорондын маргаантай асуудал шийдэгдэж, ойлголцох нь. Эерэг сарны ивээлээр өөртөө итгэх итгэл нэмэгдэж, ажлын нөхдөдөө нэр хүнд олно. Бизнесүүд ашигтай ажиллана гэдгийг од эрхэс зөвлөж байна. 


Арслан 

Арслангийн ордныхон шинэ долоо хоногийг тийм ч таатай угтахгүй нь. Уур уцаараа хянаж, эргэн тойрныхонтойгоо эелдэг харьцахыг хичээгээрэй. Эс бөгөөс гэр бүлийн уур амьсгал хөндийрч, хэрүүл маргаан болох нь ээ.  

Энэ долоо хоногт хурд хэтрүүлэх, хол замд гарахаас татгалзаарай.  Долоо хоногийн дундаас дотоод энерги нөхөгдөх тул  нөхцөл байдал өөрчлөгдөнө. Стресс, бухимдлаас ангижрахын тулд бясалгал хийхийг зөвлөе. 


Охин 

Гараг эрхсийн давхцал охины ордыг ивээж, долоо хоногийн эхээр аз жаргалтай байх нь ээ. Ажлын ачаалал ихтэй байх хэдий ч ажил, амьдралынхаа хором бүрээс баясал мэдэрнэ. Бизнесийн салбарт шинэ хамтрагчтай болж, гэрээ үзэглэх учиртай. 

Хичээн ажилласны үр дүн гарч, тушаал дэвших таатай мэдээ сонсоно. Хэрэв хууль шүүхийн маргаантай байгаа бол бичиг баримтаа цагт нь бүрдүүлэн өгч, хариуцлагатай байхыг од эрхэс сануулж байна. Долоо хоногийн сүүлээр сарны нөлөөгөөр сэтгэл санаа таагүй байж болзошгүй.


Жинлүүр

Жинлүүрүүд шинэ долоо хоногийг сэтгэл хөдлөл дүүрэн угтах нь ээ. Сэтгэлийг тань зовоосон эрүүл мэндийн асуудлууд шийдэгдэнэ. Гагцхүү өөртөө анхаарал хандуулж, зөв зохистой хооллоорой. Эерэг сарны нөлөөгөөр энэ долоо хоног өөртөө итгэх итгэл дүүрэн байна. 

Энэ нь бизнесээ өргөжүүлэх, гэрээ үзэглэх, өрсөлдөгчдөөсөө урьтаж боломжийг шүүрэхэд дэм болно. Үл хөдлөхийн салбарт хөрөнгө оруулбал ашигтай гэдгийг од эрхэс сануулж байна. 


Хилэнц

Айдастай хэдий ч шинэ зүйлийг эрэлхийлсэн адал явдалтай долоо хоног хилэнцийг хүлээж байна. Өөртөө шүүн тунгаалт хийж, алдаагаа засахад хамгийн тохиромжтой хугацаа байх болно. Гаднаас хүлээн авч буй мэдлэг мэдээлэлдээ шүүлтүүртэй хандахыг зөвлөе. 

Санхүүгийн хувьд ашиг орлого нэмэгдэж, санхүүгийн эх үүсвэр нээгдэх нь ээ. Гэвч эрсдэлтэй салбарт хөрөнгө оруулахаас татгалзаарай. Гэрлэсэн хосууд аз жаргалтай, сайхан долоо хоногийг өнгөрөөнө. 


Нум

Нумын ордыг энэ долоо хоногийн эхээр өөртөө итгэлгүй байдал, эргэлзээ тойрон хүрээлнэ. Энэ үедээ өөрийгөө тусгаарлаж, хариуцлагатай ажил дааж аваад хэрэггүй. Мөн аль ч салбарт хөрөнгө  оруулахгүй байхыг од эрхэс сануулж байна. 

Долоо хоногийн дундуур хүүхдийн хичээл сурлагад анхаараад тун завгүй байх нь. Дурлалт хосууд хоорондоо маргалдаж, муудалцахаас зайлсхийж, эвтэй байхыг хичээгээрэй. Долоо хоногийн сүүлээр зарим нумууд карьерээ өөрчлөх томоохон алхам хийх нь ээ. 


Матар

Эерэг сарны нөлөөгөөр матрын ордныхон эрч хүч, хүсэл тэмүүллээр дүүрэн шинэ долоо хоногийг угтана. Долоо хоногийн эхээр амьдралыг тань өөрчлөх нөлөө бүхий хүнтэй учирна. Гагцхүү бусдад нээлттэй хандаж, эерэг сэтгэгдэл төрүүлэхийг хичээгээрэй. 

Ах дүүгийн хоорондын хөрөнгийн маргаантай асуудал шийдэгдэх төлөвтэй байна. Долоо хоногийн дундуур анхаарал төвлөрөл сайн байх учир ажилдаа амжилт гаргах учиртай. Дарга удирдлагууд тань таны хөдөлмөрийг үнэлнэ. 


 Хумх

Энэ долоо хоногт хумхын ордныхны тэсвэр тэвчээрийг шалгасан олон зүйл тохиолдох нь ээ. Эерэг сарны ивээлээр та хүнд сорилтуудыг төвөггүй даван гарна. Эргэн тойрныхонтойгоо эелдэг зөөлөн харьцаарай. Энэ долоо хоногт орлого, зарлагын харьцаа тэнцвэржиж, тогтвортой байна. 

Гэртээ засвар хийх, ажлын өрөөгөө шинэчлэх, тохижуулахаар шийдсэн бол энэ долоо хоног хамгийн тохиромжтой. Эрүүл мэнддээ анхаарч, зөв зохистой хооллохыг од эрхэс сануулж байна. 


Загас

Эерэг сар загасны орныхонд дотоод хүч, өөртөө итгэх итгэлийн харамгүй хайрлана. Долоо хоногийн эхээр ажлын ачаалал ихтэй байх тул стресст өртөж мэднэ. Орлогын шинэ эх үүсвэр нээгдэж, санхүүгийн хувьд тун ашигтай долоо хоног болж өнгөрөх нь ээ. 

Ялангуяа гэр бүлийн бизнесүүд ашигтай ажиллана. Хичээж ажилласны үр дүн гарч та илүү өндөр хариуцлага, үр бүтээлтэй ажилд томилогдох учиртай. Ажил горилогчид хүссэн ажлын байрнаасаа таатай мэдээ сонсоно. 

Холбоотой сэдвүүд

зурхай өрнийнзурхай

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.