Хонь

Гараг эрхсийн ивээлээр шинэ долоо хоног гайхалтай эхлэх учиртай. Сэтгэлийг тань зовоосон эрүүл мэндийн асуудал шийдэгдэнэ. Таны хичээн ажилласан шаргуу хөдөлмөрийг дарга удирдлагууд тань үнэлж, тушаал дэвших, цалингаа нэмүүлэх боломжоор шагнах нь ээ. 

Бизнесийн талбарт хэрүүл маргаантай байсан асуудал мөн шийдэгдэх нь ээ. Долоо хоногийн дундуур шинэ түнштэй болж, гэрээ үзэглэх болно. Гэрээ засварлах, үнэт эдлэл худалдаж авах, урлагийн бүтээлд хөрөнгө, мөнгө зарцуулахаас бүү цааргалаарай. 


Үхэр

Эерэг сар таныг ивээж, илүү эрч хүчтэй, урам зориг эрч хүчээр тэтгэнэ. Мэдээ мэдээллийг хүлээн авах урсгал нэмэгдэж, оюун санаа тунгалаг байх нь ээ. Карьерээ дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг цол ахихаар шийдсэн бол эргэлзэх хэрэггүй энэ долоо хоногт сонголт хийхдээ итгэлтэй байгаарай.

Гэр бүлдээ цаг зав, хөрөнгө мөнгөө харамгүй зарцуулахыг од эрхэс зөвлөж байна. 

Долоо хоногийн дундаас сэтгэлзүйн тогтвортой байдалтай тулгарч болзошгүй. Уур уцаар хүрсэн үедээ биеэ хянаж, бусдыг гомдоох үг хэлэхгүйг хичээгээрэй. Дотроо мэдрэмжээ сонсож, ганцаараа цагийг өнгөрүүл.


Ихэр

Гараг эрхсийн давхцал ихрийн ордныхонд таагүй нөлөө үзүүлж, тогтворгүй болгож мэдэх нь. Хийх ёстой ажил, үүрэг хариуцлагаа дарамт мэтээр хүлээж авч болзошгүй. Бусдаас тусламж гуйхаасаа өмнө өөртэйгөө ярилцаж, биеэ хянахыг хичээгээрэй. 

Долоо хоногийн санхүүгийн байдал тогтвортой байна. Хөрөнгө оруулалт хийхдээ мэдрэмжээ дагаж, зөн совиндоо итгэхийг од эрхэс шивнэж байна. Үр хүүхдийнхээ хичээл сурлага, хоббид анхаарал хандуулж, цаг гаргахаа мартуузай. 


Мэлхий

Хичээж ажилласныхаа үр шимийг долоо хоногийн эхээр мэдрэх нь ээ. Таны тусламжтайгаар ах дүүгийн хоорондын маргаантай асуудал шийдэгдэнэ. Ажил, амьдралдаа хэцүү шийдвэр гаргах хэрэгтэй болбол ойр дотнын хүмүүстэйгээ сайтар ярилцаарай. 

Ялангуяа ах, дүү нар таны сэтгэлийг дэмжин, ойр байх болно. 

Долоо хоногийн дундаас ядрангуй болж, ажлын бүтээмж буурах төлөвтэй. Тэмцээн, уралдаанд оролцож буй оюутан залуус цагаа зөв хуваарилж, хэрэггүй ажилд цаг зарцуулахгүй байхыг зөвлөе. 

Өнгөрсөн хугацаанд хийсэн хөрөнгө оруулалтуудаасаа одоо л үр ашгаа авч эхлэх нь. Гэсэн хэдий ч санхүүгийн сахилга батаа бүү алдаарай.


Арслан

Эерэг сарны нөлөөгөөр таны мөрөөдөж, зорьж байсан олон гайхалтай зүйлс энэ долоо хоногт тохиох нь. Ялангуяа ажил, карьерын хувьд томоохон үсрэлт хийх учиртай. Дотоод мэдрэмж, сэтгэл хөдлөлөө хэнээс ч эмээлгүй илэрхийлээрэй. Сэтгэл зүйн хувьд тэнцвэртэй байж, үндсэн ажил дээрэ төвлөрснөөр олон ажлын ард амжилттай гарах нь.

Долоо хоногийн дундуур илүүтэй гэр бүлдээ цагаа зориулахыг зөвлөе. Ялангуяа хүүхдийнхээ хичээл сурлагад анхаарч, хайр халамжаа харамгүй өгөөрэй. Гэрлэхээр төлөвлөсөн хосууд ойр дотнын хүмүүсийнхээ дэмжлэгийг авах нь ээ. 


Охин 

Эерэг сарны нөлөөгөөр эрч хүч, дотоод энерги оргилсон сайхан долоо хоногийг угтах нь ээ. Хэдийгээр ажлын стресстэй байх ч та ажрахгүй давна. 

Бизнесийн харилцаа сайжирч, тун таатай гэрээ хэлцэл хийх нь ээ. Ажил горилогчид энэ долоо хоногт аз од нь гийж, тохирсон ажлын байрнаасаа ярилцлагын санал хүлээн авна. 

Харин гэр бүлийн харилцаагаа халуун дотно байлгахын тулд хэрүүл маргаанаас зайлсхийж, уур бухимдлаа хянаж байх учиртай. Мэдрэмжээ бүү нуу, бусадтай нээлттэй ярилцаж, сэтгэлээ уудлахад цаг гаргаарай.


Жинлүүр

Долоо хоногийн эхээр жинлүүрүүд сөрөг сарны нөлөөн дор байх төлөвтэй. Хүлээлт тавьж, итгэж байсан зүйлүүд нүдэн дээр тань нуран унаж мэднэ. Тиймээс хүсэн хүлээж буй зүйлдээ хэт өндөр хүлээлт үүсгээд хэрэггүй гэдгийг од эрхэс зөвлөж байна. 

Хосууд хэрэггүй, жижиг зүйлсээс болж хоорондоо муудалцаж, маргалдахаас зайлсхий. Долоо хоногийн дундаас энэхүү сөрөг байдал өөрчлөгдөж, сэтгэл тайвширна. Анхаарал төвлөрөлт сайжирч, үр бүтээмжтэй ажиллах нь ээ.  Тиймээс ажлаа хойш тавьдаг зангаа өөрчилж, өөртэй итгэлтэйгээр шургуу хөдөлмөрлөөрэй.


Хилэнц

Эерэг сар энэ долоо хоногийн ивээх тул хилэнцийн ордныхон зовох зүйлгүй, сэтгэл тайван өдрүүдийг угтаж байна. Ялангуяа санхүүгийн хувьд тун ашигтай байх нь ээ. Ашиг орлого арвин байх тул бизнесийн хөрвөх чадвар сайжирч, амжилттай долоо хоног байх болно. 

Гэр бүл, хувийн харилцаанд гарсан үл ойлголцол арилж, маргаантай асуудал шийдэгдэх нигууртай.

Эцэг эхийн эрүүл мэндийн байдал сайжирч, санаа зовох шаардлагагүй болно. Өөртөө, болон дотнын хүмүүстээ анхаарал халамж тавиарай. 


Нум

Шинэ санаа, шинэлэг санаачилгаар дүүрэн долоо хоног айсуй. Гараг эрхсийн давхцал таныг ивээх тул ачаалал ихтэй байсан ч ажлын үр бүтээмж өндөр байх болно. Ялангуяа шинээр бизнесээ эхлүүлж буй залуус, гарааны компаниудад ээлтэй долоо хоног байх учиртай. 

Өрсөлдөгч, дайснуудаа нэг алхмаар урагш тэмүүлж, боломжийг түрүүлж атгахыг чармайгаарай. Алдагдал хүлээгээд байсан хувьцаа, хөрөнгө оруулалтуудын үнэ цэнэ нь өсөж, санхүүгийн хувьд үр ашигтай байх нь ээ. 


Матар

Өнгөрсөн долоо хоногийн уур бухимдал, санхүүгийн алдагдал ор мөргүй арилна. Гагцхүү ажил, амьдралынхаа тэнцвэрийг хадгалаарай. Бизнес уулзалт эсвэл богино хугацааны аялалд гарах нь ээ. Энэ долоо хоногт хөрөнгө оруулалт хийгээд хэрэггүй гэж од эрхэс зөвлөж байна.

Гэр бүлийн бизнесүүд амжилттай урагшлах учиртай. Ажлын хамт олон, эргэн тойрныхонтойгоо эелдэг найрсаг харьцаарай. Долоо хоногийн сүүлээр ажлын ачаалал ихтэй завгүй байх тул гэр бүлдээ хангалттай цаг зарцуулахаа мартуузай. 


Хумх

Төлөвлөсөн ажил санаснаар бүтэхгүй байж мэдэх тул сэтгэл гутрал, ганцаардалтай нүүр тулах нь ээ. Мөн төсөл, хөтөлбөрүүд ямар ч шалтгаангүй саатаж мэднэ. Ямар ч нөхцөлд орсон бусадтай хэрүүл маргаан үүсгэж, сөрөг энерги түгээхгүй байхыг зөвлөе. 

Эрүүл мэндийн асуудал сэтгэлийг тань зовоож болзошгүй. Гэвч өвөг дээдэс, ахмадуудын ивээлээр нөхцөл байдал дээрдэж, эргээд хэвийн орох болно. Таны дотоод хүч нөхөгдөж, сэтгэл санааны байдал дээрдэх нь ээ. 


Загас

Гэр бүл, эргэн тойрны хүмүүсийнхээ итгэлийг хүлээсэн сайхан долоо хоногийг загаснууд угтах нь ээ.  Сэтгэл санаа тогтуун байх тул аливаа үйл хэргийг сайтар тунгаан бодож, зөв шийдвэр гаргана. Долоо хоногийн дундуур гэр бүлийнхээ дотоод асуудал, хүүхдийнхээ хичээл сурлагад анхаараад тун завгүй байх төлөвтэй. 

Хэт ачаалалтай ажиллах, буруу хооллох зэргээр эрүүл мэндийг тань сүйтгэж байдаг хорт зуршлуудаасаа салахыг од эрхэс зөвлөж байна.