Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг Олон улсын охидын өдөр болгон тунхаглажээ.

Дэлхийн 193 оронд энэ өдрийг “Олон улсын охидын өдөр” хэмээн нэрийдэж “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр" болгон тэмдэглэдэг ажээ.

Үүний гол зорилго нь охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, боловсрол эзэмшүүлж, хөгжүүлэхэд нь анхаарал хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд оршдог.

Энэ жил 10 дахь удаагийн охидын өдрийг “Дижитал эрин бол бидний эрин” сэдвийн дор тэмдэглэж байгаа юм.

Цар тахлын улмаас суралцах, ажиллах, бусадтай харилцахын тулд хүмүүсийн цахим орчинд өнгөрүүлэх цаг эрс нэмэгдээд байна. 

Гэвч дэлхий дахинаа 25-аас доош насны 2.2 тэрбум хүн гэрээсээ интернэтэд холбогдох боломжгүй нөхцөлд амьдарч байгаагийн ихэнх нь охид байгааг НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээлжээ.

Мөн охид технологийн салбарт ажиллах боломж, тус салбарыг сонгох нь хөвгүүдээс хэд дахин бага байдаг. Энэ нь цахим хэрэгслийн хүрэлцээтэй холбоотой хэмээн дээрх судалгаанд тайлбарлажээ. 

Харин цахим орчинд гадуурхагдаж, хадлагад өртсөн хүмүүсийн 80 орчим хувь нь эмэгтэйчүүд байдаг гэнэ. 

Иймд охидыг цахим хэрэгслийг ашиглан бусадтай харилцах, асуудлаа шийдвэрлэх боломжийг олгохыг уриалан энэ жилийн Олон улсын охидын өдрийг “Бидний үе-Дижитал үе” гэсэн уриан дор зохион байгуулж байна. 

Made with Visme Infographic Maker