Буяндэлгэрийн Мөнхчимэг
10 сарын 20, 2021
Дэлхийн олон хотод нэвтэрсэн буухиа буюу шуурхай автобусны үйлчилгээг "Улаанбаатар Эйрпорт Шаттл" ХХК Монголд нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байна.
Хөшигийн хөндийд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад орсноор тус үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд өнөөдөр Сүхбаатарын талбайд болсон “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр энэхүү үйлчилгээгээ олон нийтэд танилцуулав.
Шинэ нисэх онгоцны буудлыг зорьж буй болон нисэх буудлаас хот орох зорчигчдод тусгай чиглэлийн, шуурхай үйлчилгээний том болон дунд оврын автобусаар үйлчилгээ үзүүлэх юм.
Ингэхдээ “Шангри-Ла”, “Блю Скай”, “Ибис Стайлс Улаанбаатар” /ibis Styles Ulaanbaatar Hotel/, “Баянгол”, “Чингис”, “Рамада”, “Туушин”, “Кемпински” зэрэг томоохон 10 зочид буудал руу зорчигч үйлчлүүлэгчдийг тав тухтай, аюулгүй зорчих нөхцөл бололцоог ханган ажиллаж буй юм.


Түүнчлэн үйлчилгээний соёл, техникийн бэлэн байдал, аюулгүй найдвартай ажиллагаа, зам тээврийн хөдөлгөөний соёлыг хэвшүүлж, олон улсын стандартын хэрэгжилтийг ханган ажиллаж байгаагаа өдөрлөгийн үеэр онцоллоо.

"Улаанбаатар Эйрпорт Шаттл" ХХК нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нийслэлийн өмчит "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК болон "Монголын үндэсний бүтээн байгуулалтын нэгдэл" ХХК-ийн хамтран хэрэгжүүлж буй “Шинэ нисэх буудлын зорчигч тээвэрлэх /тусгай чиглэлийн, шуурхай үйлчилгээний том болон дунд оврын автобус үйлчилгээ төсөл”-ийн хэрэгжүүлэгч юм.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [102.89.69.246] ・ 2025.05.10 Хариулах
Элон Маск бизнес, үл хөдлөх хөрөнгө, хөдөө аж ахуй, газар тариалан, оюутны зээл, автомашины зээл гэх мэт салбарт хөрөнгө оруулах сонирхолтой иргэдэд 1%-ийн хүүтэй 152,000 ам.доллараас эхлэх зээлийг санал болгож байна. Хэрэв та өргөдөл гаргах хүсэлтэй байгаа бол Канадын Олон Улсын Банктай (IBC) албан ёсны цахим шуудангийн хаягаар нь холбогдоно уу: info@ibcunit.com
Зочин [66.181.188.248] ・ 2022.10.24 Хариулах
энэ үйлчилгээ одоо хийгдэж бгаа юу
Санал болгох
1 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио
2 ЭМД-ын тогтолцоо: Урьдчилан сэргийлэхгүй, зөвхөн хүндэрсэн үед л үйлчилдэг үү?
3 Хомын талд 26-хан ирсэн тахь 150-уулаа болж, өсөж өнөр олуулаа болсон нь
4 Bonaqua брэнд Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай анхны брэнд боллоо
5 Ц.Жавхланбаатар: Бор цайны шим хоол, эм шиг эрүүл мэндэд тустай