Хөшигийн хөндийд шинээр баригдсан Улаанбаатар хотын олон улсын нисэх буудлын хөөрч буух зурвасны 11/29 талд суурилуулагдсан YOU-YANG компанийн PAPI-600 загварын ил харааны нарийвчлалтай ойртолтын налуу заагч болон аэродромын гэрлийн системүүдийг хүлээн авах шалгалтын нислэгийг хийв. 

Тус нислэгийг Нислэгийн журам боловсруулалтын албаны Шалгалтын нислэгийн баг энэ сарын 17-ноос 20-ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ.

Тус нислэгийг гүйцэтгэхэд “Геосан” ХХК-ний “Cessna 208” (JU-9993) агаарын хөлөг, нисгэх бүрэлдэхүүн болон техникийн ажилтнууд, ИНЕГ-ын Техникийн хангалт, навигацийн үйлчилгээний албаны гэрэл суулт, цахилгааны хэсгийн инженер, техникчид хамтран ажиллалаа.

Уг шалгалтын нислэг хийгдсэнээр Ил харааны нарийвчлалтай ойртолтын налуу заагч систем болон аэродромын гэрлийн системүүд нь Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын Хавсралт /ANNEX/ 14-ын Боть 1, Бүлэг 5-ын 5.3 заалтын гэрлийн шаардлагуудыг бүрэн хангаж агаарын хөлгүүд тус нисэх буудалд аюулгүй буулт үйлдэх боломжтой болж байгаа юм.