Монгол улсад кибер гэмт хэргийн тоо сүүлийн жилүүдэд огцом өсч байгаа хэмээн Цагдаагийн Ерөнхий газраас мэдээллээ. 

Тодруулбал, 2016 онд 976, 2018 онд 659, 2021 оны эхний хагаст 776 кибер гэмт хэрэг бүртгэгдсэн нь 2015 оныхоос даруй 79% -иар өссөн байна. 

Түүнчлэн өнгөрсөн дөрвөн жилд  цахим гэмт хэргийн хохирогчид нийтдээ 27.4 тэрбум төгрөг (ойролцоогоор 9.5 сая ам.доллар) гадаад руу шилжүүлж алджээ. 

2021 оны эхний найман сард залилан мэхлэх гэмт хэрэг 3635 бүртгэгдэж бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 12.1%-иар өссөн гэж Эрүүгийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б. Энхчимэг гэж мэдээлэв.

Тэрбээр хэлэхдээ: 

Сүүлийн үед цахим орчинд дараах хэлбэрээр цахим гэмт хэргүүдихээр үйлдэгдэж байна.

Нэгдүгээрт, бусдын фэйсбүүкийн нэр нууц үгийг хууль бусаар олзлон авч ойр дотнын хүн, хамаатан садангаас нь мөнгө зээлэх нэрийдлээр залилан авах эсвэл интернет банкнаас мөнгийг нь хууль бус гүйлгээгээр шилжүүлэн авч байна. 

Хоёрдугаарт, Монгол Улсын хандалттай цахим хуудсанд орчуулгын програм ашиглан бага хүүтэй их хэмжээний зээл барьцаагүйгээр олгоно гэсэн залилангийн хэргүүд голлож байна гэж ярьсан юм.

Made with Visme Infographic Maker

Харин Мэдээллийн технологийн мэргэжилтнүүд кибер гэмт хэргийн гаралт ийнхүү нэмэгдэж байгаа нь Монгол Улсад кибер аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн орчин бүрдээгүйтэй холбон тайлбарлаж байна.  

Энэ талаар Мэдээлэл технологийн багш Д.Эрдэнээс тодрууллаа. 

Тэрбээр "Монгол Улсын хэмжээнд  2018 оны хувьд кибер аюулгүй байдлын эрх зүйн орчин байгаагүйн улмаас дэлхийд  индексээрээ 104-д бичигдэж байсан. 

Ихэвчлэн дохиолдох хэргүүд нь залилан мэхлэх, архи дарс, хар тамхи зэрэг хууль бус наймаа, мөн биеэ үнэлэх зэрэг хэргүүд ордог. Иймээс энэ талаар илүү нарийн хуульчлах хэрэгтэй. 

Түүнчлэн иргэд өөрсдөө хувийн аюулгүй байдлаа хамгаалж дадах хэрэгтэй байна.

Цахим орчин дахь хайхрамжгүй байдлаас л үүдэн гэмт хэрэг гардаг. Ямар нэгэн азтан шалгаруулах ч юм уу, шаардлагагүй холбоос дээр дараад орохоор таны хувийн мэдээлэл тухайн гэмт этгээдэд 100 хувь шилжинэ. 

Үүнийг дагаад таны фэйсбүүкийг 100 хувь эзэмшиж, ойр дотны хүн рүү тань  мөнгө гуйсан хүсэлт явуулдаг." гэлээ. 

Иргэд та бүхэн цахим орчинд аюулгүй байдлаа хамгаалж, сошиал сүлжээг соёлтой зөв боловсон ашиглаарай. 



Эх сурвалж: A24 News Agency