МУИС дээр “Инженерийн боловсролыг шинэчлэх төсөл” амжилттай хэрэгжиж, оюутнууд өндөр хөгжилтэй орны их, дээд сургуулиудын жишигт хүрсэн лабораторид суралцаж, ажиллаж байна

МУИС-ийн ХШУИС-д Европын холбооны санхүүжилттэй “Европ Монголын хамтын ажиллагаагаар инженерийн боловсролыг шинэчлэх төсөл”-ийн (EURO-MONGOLIAN COOPERATION FOR MODERNISATION OF ENGINEERING EDUCATION: EUMONG) хүрээнд 2019 онд нээсэн “Электроник, автоматжуулалтын сургалт судалгааны лаборатор”-ийн үйл ажиллагааг сурталчлах нээлттэй өдөрлөг боллоо. 

Өдөрлөгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх, профессор Ч.Лодойравсал, Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн профессор Б.Ганбат, дэд профессор Д.Болормаа болон тус тэнхимийн суралцагчид, төгсөгчдийн төлөөлөл, ажил олгогчид оролцов. 

Үйл ажиллагааг нээж профессор Ч.Лодойравсал үг хэлэхдээ: 

“Бид Европын холбооны санхүүжилттэй “Европ Монголын хамтын ажиллагаагаар инженерийн боловсролыг шинэчлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж байна. 

Төслийн хүрээнд монголын 3 их дээд сургууль хамтран ажиллаж, электроник, эрчим хүчний чиглэлийн магистрын хөтөлбөрүүдээ шинэчлэх, сайжруулах ажлыг амжилттай гүйцэтгэлээ. Шинэчлэгдсэн хөтөлбөрөөр явагдажбуй хичээлийг магиструуд төдийгүй IV курсын оюутнууд сонгон суралцах боломжтой. Энэ гүнзгийрүүлсэн хичээлд сууснаар оюутнууд, ажил олгогчдын шаардаад байгаа ур чадвар, мэдлэг боловсролыг эзэмших боломж бүрдсэн. 

Бид магистрын хөтөлбөрүүдээ сайжруулах, түүний дараа хичээлийн хөтөлбөрүүдээ шинэчлэх, сургалтын орчноо сайжруулах төслийг бичсэн. Та бүхэн оюутнуудын хэрэглэж буй тоног төхөөрөмжүүдийг харж байна. Энгийн мэт харагдахэнэ тоног төхөөрөмжүүд нь мэргэжлийн хүмүүсийн хувьд гараараа барьж, хэмжилт хийж ажиллах ёстой ховор нандин багаж хэрэгслүүд юм. 

Төслийн хүрээнд 210 сая төгрөгийн үнэ бүхий орчин үеийн шинэ тоног төхөөрөмжүүдийг авснаар МУИС-ийн оюутнууд инженерийн чиглэлийн сургалт судалгаа өндөр хөгжсөн бусад орны их, дээд сургуулиудын жишигт хүрсэн лабораторид ажиллах, суралцах боломжтой болсон. 

Электроникийн мэргэжлийн онцлог гэж бий. Жишээлбэл, програм хангамжаар сурч буй оюутныгэрт компьютер байвал тэр суралцагч бие даагаад олон зүйлийг хийх боломжтой. Гэтэл электроникоор сурч буй хүүхдүүд лабораторид, яг энэ нарийн багаж, төхөөрөмжүүд дээр ажиллаж байж онолын мэдлэгээ бататгаж, цаашид ажлын талбарт гараад хийх зүйлсдээ суралцдаг. Сургуулийн зүгээс суралцагчиддаа тэр боломжийг бүрдүүлэхэд энэ төсөл том дэм, тус үзүүллээ” гэв.


Энэ үеэр төгсөгчдийн төлөөлөл буюу тус сургуулийг төгсөөд мэргэжлийн салбартаа амжилттай ажиллаж яваа лидерүүд, ажил олгогчнар оюутнуудтай ярилцаж, лабраторын тоног төхөөрөмжтэй танилцав. 

Төслийн хүрээнд магистрын түвшний удирдлагын систем, гурван хэмжээст дэлгэц, хатуу биеийн электроник, чип дизайн, хүрээлэн буй орчны инженер-аюулгүй байдлын инженерчлэл, дүрс боловсруулалт ба хэв танилт, сенсорын техник, хиймэл оюун ба машин сургалт хичээлүүдийн агуулгыг шинэчлэн сургалтад нэвтрүүлжээ. 

Электроник, автоматжуулалтын сургалт судалгааны лабораторид электроникийн анхан шатны лабораторийн ажлаас эхлэн хэлхээний анализ ба дизайн, удирдлагын системийн хичээлүүдийн лабораторийн ажлыг хийх боломжтой. 

Мөн дохионы анализ хийх, бодит системийг загварчлах гэх мэт сургалт, судалгааны ажлыг хийхэд ч тохиромжтой. 

Мөн төслийн багийнхан электроник, автоматжуулалтын магистрын хөтөлбөрийг хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн Болгар, ХБНГУ, Франц, Италийн түнших сургуулиудын туршлага, агуулгаар баяжуулан шинэчлэн боловсруулж, сургалт судалгааны орчныг сайжруулжээ. 

Бид төслийн зохицуулагч ХШУИС-ийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн дэдпрофессор Д.Болормаагаас үр дүнгийн талаарасууж тодрууллаа. 

-Та бүхний хэрэгжүүлсэн төслийн зорилго биелсэн үү? 

-Бид магистрын хөтөлбөрөөс гадна шинээр авсантөхөөрөмжүүдээ ашиглаад хийж болох бакалаврынтүвшний лабраторийн ажлуудаа шинэчиллээ. Гарын авлагуудыг нь монгол руу орчуулаад гаргачихсан. Хүүхдүүд монгол гарын авлагаа хараад техник дээрээ ажиллаж байна. 

Төсөлд хамтран оролцсон МУИС, ШУТИС, Үндэсний техникийн их сургуулийн багш нарын хоорондын хамтын ажиллагаа сайжирлаа. Гадны хамтрагч сургуулиуд болох Италийн Турины их сургууль, Софийн техникийн их сургууль, Францийн нарны зайн судалгааны институтын судлаачидтай нийлээд дундын өгүүллүүд гаргаж түүнийгээ олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад хэлэлцүүлсэн. Багш нар хамтрагч сургуулийнхаа оюутнуудад зориулаад 10 гаруй нээлттэй лекцүүдийг явуулсан нь их сонирхолтой, өгөөжтэй ажил болсон. Манай оюутнууд өөрийн сургуулийн багш нарын хичээлээс гадна франц, итали багш нарын хичээл, израйлын том судалгааны лабраторийн судлаачдын лекцүүдийгбас сонссон. 

Төслийн зорилго бидний анх төлөвлөж зорьж байснаас ч өндөр үр дүнтэйгээр илүү хүрээгээ тэлж амжилттай хэрэгжсэн гэж болно. 

-Лабораторийнхоо багаж төхөөрөмжүүдийн талаар мэдээлэл өгөөч? 

-Энэ төхөөрөмжүүдийг энгийнээр тайлбарлавал, электроникийг сонирхож байгаа хүмүүсээс эхлээд эрдэм шинжилгээний ажил, нарийн судалгаа хийхэд хүртэл хэрэгтэй бүх хэмжилтийн багаж, дохионы үүсгүүрүүдийг өөр дээрээ агуулчихсан, орчин үеийн трэнд технологийн бордуудыг холбоодажилуулах боломжтой сургалтын хавтангууд байгаа юм. 

Сонирхож буй хүмүүс MIT-ийн сайт руу ороод харвал тэнд оюутнууд яг энэ тоног төхөөрөмж дээр ажиллаж байгаа. 

Инженерийн мэргэжлийн хувьд лабораторын тоног төхөөрөмжгүйгээр суралцах боломжгүй. Заавал өөрөө хийж туршиж үзэж, хэмжилтийн багаж дээр үр дүнг нь харж байж онолоо баталгаажуулж үр дүнд хүрдэг. Тэгж гүн бат мэдлэг олдог учраас тоног төхөөрөмж шинэчлэгдсэн нь сургалтын чанарт нөлөөлж байгаа. 

Нэг сургууль, нэг мэргэжлийн тэнхимийн хувьд 210 сая төгрөгөөр тоног төхөөрөмж авах хэцүү. 

Төслийн үр дүнд манай сургуулийнхан хамгийн орчин үеийн судалгааны төхөөрөмж дээр ажиллаж, судалгаа хийж байна. Энд бакалаврын оюутнууд төдийгүй судлаачид, багш нар, магистр, докторууд судалгааны ажлаа хийж байгаа учраас тоног төхөөрөмжүүдийг хэрэглэх цар хүрээ нь өргөн. 

Өнөөдрийн уулзалтаар лабораторийн тоног төхөөрөмжүүдийг ажил олгогчидтой хамтарсан туршилт хийх, ажил олгогчдын санал болгосон сэдвээр судалгааны ажил хийх талаар эхний саналуудыг солилцлоо. Эдгээр саналуудыг ажил болгон хэрэгжүүлээд эхэлбэл төслийн үр дүнгийн тогтвортой байдал хангагдаж эхэлнэ.