Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсад хэрэгжиж буй “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр” магистр болон докторын оюутнуудад зориулсан элсэлтээ авдаг. Тус хөтөлбөр энэ жилийн элсэлтээ зарлаад байна. Тус хөтөлбөртэй холбоотой ерөнхий мэдээлэл, сонгон шалгаруулалт, материал бүрдүүлэлт, судалгааны төлөвлөгөө боловсруулах тухай нээлттэй семинарыг дараах хуваарийн дагуу Монгол-Япон төв дээр зохион байгуулах тул тус семинарын үеэр дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

  1. 2018 оны 8-р сарын 20 (Даваа), 18:30 – 20:00 цагт
  2. 2018 оны 8-р сарын 25 (Бямба), 11:00 – 12:30 цагт
  3. 2018 оны 9-р сарын 7 (Баасан), 18:30 – 20:00 цагт
  4. 2018 оны 9-р сарын 9 (Ням),      11:00 – 12:30 цагт
  5. 2018 оны 9-р сарын 13 (Пүрэв), 18:30 – 20:00 цагт

Магистр, докторын элсэлтийн материалыг МУИС, Гадаад Харилцааны Хэлтэст 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр (Баасан) хүртэл хүлээн авах  аж. Дэлгэрэнгүй мэдээллийг http://jds-scholarship.org/country/mongolia/apply.html -ээс авна уу.