Л.Дэлгэрмаа
12 сарын 06, 2021
Чихэрлэг ирээдүй ТББ-аас сурагчдыг амны хөндийн үзлэгт хамруулж, эрүүлжүүлэх "HEALTHY HOBBY" төсөл амжилттай өндөрлөлөө.
Уг төслийн хүрээнд тусгай хэрэгцээт хүүхдийн сургууль болох 63-р сургуулийн 200 гаруй хүүхдийг амны хөндийн үзлэгт хамруулжээ. Үзлэгээр эмчилгээ хийлгэх шаардлагатай хүүхэд бүрийн шүдний эрүүл мэндийн асуудлыг 100%эмчлэхээр болсон юм. Энэхүү ажлыг Т.Билгүүндэги захиралтай "Good smile" шүдний эмнэлэг-ийн хамт олон хариуцаж ажиллахаар болсон аж. Түүнчлэн "ЧИХЭРЛЭГ ИРЭЭДҮЙ" ТББ болон "ХОББИ РОТРАКТ"-клуб, “МӨРӨӨДӨЛД ХӨТЛӨХ ЭРҮҮЛ МОНГОЛ САН” -ийн хамт олондоо халуун хамтран хэрэгжүүлэхээр болжээ.
"HEALTHY HOBBY" төсөл цаашид улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт 6 тусгай хэрэгцээт сургуулийн сурагчдыг бүрэн үзлэг оношлогоонд хамруулж, шаардлагатай эмчилгээг хийж өгөх юм.
Төслийн хүрээнд хийгдэж буй анхны үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд халуун дотно угтан авсан МУГБ С.Эрдэнэбаатар захиралтай Нийслэлийн Ерөнхий Боловсролын 63-р сургуулийн хамт олондоо сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.