НЗДТГ-аас явуулсан судалгаагаар нийслэлийн иргэд автозамын түгжрэлд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг өнгөрүүлдэг.  Энэ алдсан боломжийн нийт өртөг 2.7 их наяд төгрөг, байдал энэ хэвээр үргэлжилбэл 2025 он гэхэд энэ тоо 24 их наяд болох тооцоо судалгаа гарчээ.

Одоогоор Улаанбаатар хотын авто замын 78 хувь нь түгжрэлтэй байгаа юм. Нийслэлийн Хөдөлгөөн зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Намууны хэлснээр:

Улаанбаатар хотын замын чадамж нь 20-25 км цаг хурдтай явах дундаж хурд нь 230.000 машинд зориулагдсан байдаг. Гэтэл нийслэл хотод давхардсан тоогоор өдөрт дунджаар 620.000 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. 

Энэ нь замын ачаалал хэвийн хэмжээнээсээ даруй 3 дахин их буюу 7-13 км.цагийн дундаж хурдтайгаар хөдөлгөөн үргэлжилж 6айна.

Бичлэг үзэх: 


Замийн хөдөлгөөний удирдлагын төвийн ахлах офицер Хошууч Н. Бат: 

-Улаанбаатар хотын замын ачааллын оргил цаг нь бол өглөө 7 цагаас 9 цаг 30 минутын хооронд сургууль, цэцэрлэг эхлэх мөн иргэдийн ажилдаа явах цагуудаас байдаг. Үдээс хойш бол 17 цагаас 20:30 минутын хооронд мөн давтамжтай нэмэгддэг. Нийслэлийн хэмжээнд дунджаар нэгалбан хаагчид 1200 тээврийн хэрэгсэл ногдож байгаа гэсэн судалгаа байдаг. Тээврийн цагдаагийн албаны бие бүрэлдэхүүн хүн хүчний бололцоо бас дутмаг байгаа.

Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Г.Намуу : 

-Төмөр замыг гарах хоёр гүүрэн гарц байршуулсан нь алдаа. Гүүрийг нааш цаашаа давах хөдөлгөөнөөс шалтгаалж Улаанбаатар хотын урд болон хойд хэсгийн түгжрэлүүд нэмэгддэг. Цаашдаа энэ хөдөлгөөнийг сааруулах нь бодлогын түвшинд хийгдэх том ажлуудаас шалтгаална. Одоогийн зохион байгуулалтаар бол бид ямар нэгэн байдлаар дундаж хурдыг дээшлүүлэх ямар ч боломжгүй болоод байна. 

Эх сурвалж: A24 News Agency