Украины Соёлын сайд Александр Ткаченко ''Emily in Paris'' цувралын хоёрдугаар бүлэгт гарсан Украйн бүсгүйн дүрээс болж Netflix-т гомдол гаргажээ. 

Парис хотод ажиллах болсон Америк бүсгүйн тухай өгүүлэх ''Emily in Paris'' цувралын хоёрдугаар бүлэг өнгөрсөн сард цацагдсан. Шинэ бүлгийн 4 дүгээр ангид Эмилитэй хамт Франц хэлний сургалтад суудаг Украйн бүсгүйн дүр гардаг. Тэгвэл Петра хэмээх эмэгтэйн дүрийг Александр Ткаченко "доромжлол" гэж тодорхойлжээ. 

Украйны жүжигчин Дарья Панченкогийн дүрд тоглосон Петра нь хувцасны загварын мэдрэмж муутай, албадан гаргахаас айдаг нэгэн төдийгүй Эмилитэй хамт дэлгүүр хэсэх үедээ хувцас хулгайлж байгаагаар дүрслэгджээ. Мөн тэрээр дэлгүүрээс зугтах үедээ "Бүх зүйлийг үнэгүй авч болдог" гэсэн утгатай үг Украйнаар хэлсэн нь нийт үндэстэнг хулгайч хэмээн доромжилсон гэж үзэж байгаа аж.

Энэ нь ''Emily in Paris'' цуврал үндэстнүүдийн талаар хэвшмэл үзлээр харуулсан гэж буруутгагдан, шүүмжлүүлж байгаа анхны тохиолдол биш юм.
Тодруулбал, тус цувралын эхний бүлэг цацагдахад Парис хотын болон оршин суугчдыг хамтрагчдаа хуурдаг бүдүүлэг хүмүүс гэж дүрсэлсэн байдаг. Мөн сүүлийн бүлэгт Британиас гаралтай Альфи гэх залууг байнга л уушийн газарт архи ууж, хөл бөмбөг үзэж цагийг өнгөрөөдөг гэсэн хэвшмэл ойлголтоор Их Британичуудыг дүрсэлсэн гэсэн шүүмжлэл гараад буй юм.

Эдгээр шүүмжлэлүүдийг шоу бүтээгч Даррен Стар  "Парисыг дур булаам нүдээр харсандаа харамсахгүй байна" гээд зохиолын үйл явдал Парисд зочлохдоо өөрийн туршлагаасаа буулгасан гэжээ.