Пакистаны хойд нутагт цасаар шуурч, зам хаагдсны улмаас 21 хүн осгож, амиа алдсан тухай BBC мэдээллээ.

Пакистаны Дотоод хэргийн сайд Шейх Рашид Ахмадын мэдэгдснээр их хэмжээний цас орсноос 1000 орчим машин хурдны зам дээр гацсан гэжээ. Цагдаагийнхний хэлснээр 6 хүн машиндаа осгосон бол бусад хохирогчийн амиа алдсан нөхцөл байдлыг тогтоохоор ажиллаж байна. Урьдчилсан байдлаар тэднийг угаартсан байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа аж.