Л.Дэлгэрмаа
01 сарын 22, 2022
Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч дуучин Э.Амартүвшин Английн алдарт Хатан хааны нэрэмжит дуурийн театр "Royal Opera House"-т Ж.Вердийн "Набукко" дуурийн гол дүр болох Набукко хааны дүрийг арванхоёрдугаар сарын 20-ноос нэгдүгээр сарын 23-ны өдрүүдэд амилуулж байгаа юм.
Тэгвэл өнөөдрийн тоглолтыг өндөр чанартайгаар Монголын цагаар шөнийн 03:30-д шууд дамжуулна гэж тус театрын хуудаснаа зарласан байна. https://www.facebook.com/royaloperahouse
Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин олон улсын дуурийн найм дахь удаагийн "Дуурийн од" буюу дуурийн "Оскар” шагнал хүртсэн билээ.
Тэрбээр энэ хүндтэй шагналыг 2021 оны арванхоёрдугаар сарын 29-нд Дубай хотноо гардаж авсан юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.