Л.Дэлгэрмаа
02 сарын 08, 2022
Хоёр дахь удаагаа олимпод оролцож буй Б.Ачбадрах урьдчилсан уралдаанд 77 дугаар байр эзэллээ.
Тэрбээр эрэгтэйчүүдийн Спринт /1.5км/ зайн урьдчилсан уралдаанд 90 тамирчинтай өрсөлдөж 3 минут 11 секундийн хугацаанд барианд орж иржээ.
Урьдчилсан шатанд тамирчид 15 секундийн зайтай цуварч гарсан ба хамгийн сайн үзүүлэлттэй 30 тамирчин дараагийн шигшээ уралдаанд шалгардаг.
Тэрбээр хоёрдугаар сарын 11-нд эрэгтэйчүүдийн 15 км зайн уралдаанд дахин уралдах юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.