Нигерьт 50 хүн амь үрэгджээ

Г.Сайнзаяа
11 сарын 22, 2017

Нигерьт байх нэгэн исламын шашны сүмд бөмбөг дэлбэрсний улмаас 50 хүн амиа алдлаа. Цагдаа нар лалын хэт даврагч бүлэг Боко Харам хэргийг хийсэн хэмээн сэжиглэж буй. Дэлбэрэлт зүүн хойд зүгийн Адамава мужийн Муби хотод өнгөрсөн мягмар гарагт болсныг Associated Press агентлаг дамжуулав. 

Амиа золиослогч этгээд магтаалчидтай холилдон нуугдаж байсныг холбогдох байгууллагаас хэлжээ. Тухайн бүс нутагт Боко Харам бүлэглэл төстэй олон халдлага үйлдсэн. Тэд амиа золиослогчоор ихэвчлэн өсвөр насны хүүхэд, эмэгтэйчүүдийг сонгодог ажээ. Тэдний ихэнхийг үрчилж авсан байдаг. Боко Харам бүлэглэл өөрсдийгөө Ирак, Иранийн Исламын улс бүлэглэлтэй холбоотой гэдэг.

Холбоотой сэдвүүд

ойрхи дорнод халдлага

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.