“Нийгмийн сүлжээ” киноны үргэлжлэлийг хийж магадгүй

peak.mn
01 сарын 14, 2019

Оскарын шагнал хүртэж байсан “Нийгмийн сүлжээ” киноны үргэлжлэлийг хийх ёстой гэж Холливүүдийн найруулагч Аарон Соркин үзэж байна.

“Кино гарснаас хойш олон сонирхолтой үйл явдлууд болсон” хэмээн тэрбээр “Associated Press” агентлагт ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. Соркиноос гадна “Нийгмийн сүлжээ” киноны найруулагч Скотт Рудин тус киноны үргэлжлэлийг хийх сонирхолтой байгаа аж.

“Нийгмийн сүлжээ” кино нь "Фэйсбүүк" нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукербергийн амьдралын тухай өгүүлдэг. Энэхүү кино нь “Оскар” болон “Алтан бөмбөрцөг” наадмуудаас шагнал хүртэж байжээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Associated Press

Холбоотой сэдвүүд

кино нийгмийн сүлжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.