Нийслэлд 27 сургууль, цэцэрлэгийг засварлаж байна

Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр 27 сургууль, цэцэрлэг, эмнэлгийн шугам сүлжээг засварлаж байна. Түүнчлэн 7 эмнэлгийн гадна шугам сүлжээ, 8 эмнэлгийн дотор засварын ажлыг хийхээр төлөвлөжээ.  

2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд НЗДТГ-аас нийт 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлхээр төлөвлөсөн байна. Одоогоор бэлтгэл ажил 63 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд цаашид хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн шугам сүлжээний засвар, эмнэлгийн засвар, тэдгээрийг дулаанаар хангах ажилд нэмэлт санхүүжилт гаргахаар болжээ. Тодруулбал, нийслэлийн боловсрол, эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 6.2 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт гаргаж, дээрх ажлуудыг гүйцэтгэж эхэлжээ.

Холбоотой сэдвүүд

нийслэл сургууль цэцэрлэг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.