“Дотор орчны агаарын чанар” стандартыг баталлаа

Б.Номин
04 сарын 23, 2026

Стандарт, хэмжил зүйн газраас барилгын дотор орчны агаарын чанарыг хянах “Дотор орчны агаарын чанар” (MNS 7106) стандартыг баталлаа.

Энэхүү стандартыг баталснаар айл өрх, олон нийт болон боловсролын байгууллагын барилгын дотор орчны агаарын чанарыг хянах, хүн ам, ялангуяа хүүхдийн эрүүл мэндийг агаар бохирдуулагч бодисын сөрөг нөлөөнөөс хамгаалах боломж бүрдэж байна.

НҮБ-ын Хүүхдийн Сан нь 2026 оны дөрөвдүгээр сараас мөрдөгдөх уг стандартыг боловсруулах, батлуулах үйл явцад арга зүйн дэмжлэг үзүүлж, шаардлагатай баримт нотолгоог бүрдүүлэхэд хамтран ажиллажээ.

Энэ хүрээнд хийсэн багц судалгааны үр дүн нь дотор орчны агаарын бохирдол нь хүн ам, тэр дундаа хүүхдийн эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл хэвээр байна гэсэн үр дүн гарчээ.


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.