НЗДТГ-аас иргэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилготой гурван сарын аяныг ирэх сараас эхлүүлэхээр боллоо. Тус аяны хүрээнд тухайн газартаа олон жил амьдарч, эзэмшдэг хэрнээ өмчилж аваагүй байгаа иргэдэд газрыг нь өмчлүүлэх юм.

Нийслэлийн газрын албанаас мэдээлж буйгаар нийслэлд өмчлөгдөх боломжтой 79985 газар байгаа юм. Эдгээрт Сонгинохайрхан дүүрэгт 9 хорооны 366, Хан-Уул дүүрэгт 2 хорооны 13, Баянзүрх дүүрэгт 15 хорооны 2251, Баянгол дүүрэгт 7 хорооны 269, Чингэлтэй дүүрэгт 6 хорооны 209, Сүхбаатар дүүрэгт 4 хорооны 334 нэгж талбар багтсан байна.Тус аяны хүрээнд газар өмчлөх боломжтой мөртлөө өмчлөх хүсэлтээ ирүүлээгүй иргэдтэй тухайн дүүргийн Газрын албаны мэргэжилтнүүд газар дээр нь уулзаж, газраа өмчлөх сонирхолтой байгаа эсэхийг нь асууж шийдвэрлэж өгөх юм байна. Мөн газар өмчлөл, эзэмшилтэй холбоотой маргаан, зөрчилыг газар дээр нь очиж арилгах аж.

Харин газраа өмчлөх хүсэлтэй иргэд

  • Газар эзэмшлийн гэрчилгээ
  • Газар өмчлөх тухай өргөдлийг батлагдсан маягтын дагуу гаргах
  • Иргэний үнэмлэхээ нотариатаар баталгаажуулсан байх
  • Хүсэлт гаргаж буй газрынхаа кадастрын байршлын зургийг хавсаргах
  • Оршин сууж байгаа хорооны засаг даргын тодорхойлолт зэрэг материалыг бүрдүүлэн дүүргийнхээ Газрын албанд хандах юм байна.