Б.Баясгалан
01 сарын 24, 2021
Нийслэлийн хэмжээнд өнөөдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар дараах 8 байршилд хамгаалалт гарч, хэсэгчилсэн хязгаарлалт тогтоолоо.
Баянгол дүүрэг:
Баянзүрх дүүрэг:
Сонгинохайрхан дүүрэг:
Сүхбаатар дүүрэг:
Эдгээр байршлуудад холбогдох албаныхан иргэдээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд хамгаалалтыг буулгах тов нь байршил бүрт харилцан адилгүй байгааг анхаарна уу.
Улаанбаатар хотын хэмжээнд Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг үйлчилсэн хэвээр байгаа. Коронавирусийн цар тахлын голомтууд бүрэн хумигдаагүй, эрсдэл маш өндөр хэвээр байгаа тул иргэд шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг уриалж байна. Мөн гэрээсээ гарсан нөхцөлд халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, зорчилт хөдөлгөөний QR бүртгэлээ тогтмол хийх шаардлагатай. Ингэснээр иргэн та үүргээ биелүүлж, өөрийгөө болон бусдыг халдвараас хамгаалахад хувь нэмрээ оруулж буй юм.
Коронавирусийн ерөнхий шинж тэмдэгүүд илэрсэн нөхцөлд иргэн та өөрийгөө яаралтай тусгаарлаж, холбогдох байгууллагуудад мэдэгдэх үүрэгтэй. 119 тусгай дугаарт холбогдон заавар, зөвлөгөө, мэдээлэл аваарай.
Эх сурвалж: Нийслэлийн онцгой комисс
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.