Гэр хорооллын хөдөлгөөнийхөн талбай дээр суулт зарласан ч цагдаагийн байгууллагынхан тараасан тухай гомдол мэдээлэл хөврөх болсон. Үүнд ЦЕГ-ын зүгээс мэдээлэл хийж, хуулийн дагуу асуудалд хандаж, цуглааныг тараасан гэдгээ хэлсэн. Тэгвэл Нийслэлийн АН-ын зүгээс Гэр хорооллын хөдөлгөөнийхнийг дэмжиж буйгаа илэрхийлэн мэдэгдэл гаргажээ.