Ардчилсан намын шинэчлэлийн бодлогын хүрээнд  зохион байгуулсан "Хөгжил-шинэчлэл" үндэсний II аян орон даяар үргэлжилж, хаалтаа хийжээ.

Энэ удаагийн аяныг анхан, дунд шатны намын байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлж, намын болон бүх шатны сонгуульт гишүүдийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор  "Гишүүдээ сонсъё" уриан дор зохион байгуулагсан байна. 

Аян 11 нэгдүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 15-ны өдрүүдэд нийслэлийн есөн дүүргийн 152 хороо, 21 аймгийн 284 сумын 918 багт зохион байгуулагдсан бөгөөд нийт 93 мянган гишүүд, дэмжигчдийг хамруулжээ. 

Үндэсний хэмжээнд өрнөсөн хоёрдугаар аяны хүрээнд Ардчилсан нам нийт 204 мянган гишүүнтэй болсон байна. 

Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын Үзэл баримтлал, үнэт зүйлийг дэмжиж 12 мянган иргэн гишүүнээр элсчээ. Тухайлбал, Завхан аймагт 568, Ховдод 300, Сонгинохайрхан дүүрэгт 1136, Төв аймгийн Мөнгөнморьт сумын иргэн 40 иргэн тус тус Ардчилсан намын үнэт зүйлийг дэмжиж гишүүнээр элссэн байна.