Ники Минаж саяхан Лос-Анжелост болсон BET awards-ийн үеэр үзүүлсэн үзүүлбэрээрээ фэнүүдээ гайхашруулав. Тэр час улаан өнгийн биеийн багахан хэсгийг далдласан гялгар платье, гуя давсан урт өндөр өсгийт өмсчээ. Мөн сүүлд гаргасан альбомных нь нэр болох “Chun Li” гэсэн бичигтэй зүүлтээр гангарсан байв. 35 настай дуучин бүсгүй анхаарал татсан үзүүлбэрээрээ олныг алмайруулсаар байна. Сүүлд түүнийг алдарт реппер Эминемтэй болзож байгаа талаар Америкийн шар хэвлэлүүд бичиж эхэлсэн билээ.