Реппер Ники Минаж удаан хүлээлгэсэн дөрөв дэх “Queen” дууны цомгоо гаргалаа. Товлож байсанаас нэг долоо хоногийн өмнө худалдаанд гарсан бөгөөд уг цомогт нийт 19 дуу багтсан байна. Минажийн цомог Apple-ийн Beats1 радиод багтсаныг Баасан гаригт мэдээлсэн юм. Шинэхэн цомгийг түүний хамгийн сайн цомгийн нэг гэгдэж байгаа бөгөөд тэрээр “Би худлаа яриагүй, энэ бол миний цомгуудын хамгийн шилдэг нь, надад итгэ” гэжээ. 

Тус цомогт Лил Вэйнэ, Эминэм, Викнд, Фокси Браун болон Ариана Гранде зэрэг уран бүтээлчидтэй хамтарсан уран бүтээлүүд орсон байна. Уг цомгийг Spotify болон AppleMusic-с сонсох боломжтой гэнэ.