Ногдол ашгийг нэгдсэн байгууллагаар зуучлуулан тараахыг санууллаа

Х.Оргил
02 сарын 06, 2020

Санхүүгийн зохицуулах хорооноос хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгох тухай нарийвчилсан тогтоолыг биелүүлж ажиллахыг нийт хувьцаат компанийн удирдлагуудад анхааруулав.

Шинэ тогтоолын хүрээнд хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор хувьцаат компаниудын ногдол ашгийг зөвхөн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр зуучлуулан тарааж байхаар болжээ.

Ногдол ашгийг ийнхүү нэгдсэн байгууллагаар зуучлуулан тараадаг болсноор тухайн хувьцаа эзэмшигчийн ногдол ашгийн мөнгөн дүн төвлөрсөн хадгаламж дахь өөрийнх нь дансанд орох, төвлөрөх боломжтой болох аж.

Холбоотой сэдвүүд

1072 сзх хувьцаа

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.