Нохойнд зориулагдсан эм нь сүүлийн үед хавдараар өвчлөгсөдийн дунд маш эрэлттэй байгаа аж. Солонгосын орон нутгийн "Youtube"-ын нэгэн сувгаар тус эм нь хавдрыг эмчлэх боломжтой бодис агуулсан тухай түүх гарснаас хойш хавдартай хүмүүс тус эмийг хүсэмжлэх болсон байна. 

АНУ-д хорт хавдрын сүүлийн шатанд очсон өвчтөн нохойны паразитын эсрэг эм болох фенбендазолыг хэрэглэсний дараагаас эдгэрсэн тухайгаа хуваалцжээ. 9 дүгээр сараас эхлэн гэрийн тэжээвэр амьтдын гэдэсний асуудалд зориулсан эм нь эрэлттэй болсноор тус эмийн хомсдолд хүргэж байна хэмээн Өмнөд Хятадын өглөөний сонин мэдээлжээ. 

Энэхүү үйлдэлд анхаарлаа хандуулж, Өмнөд солонгосын эрүүл мэндийн байгууллага, мэргэжилтнүүд болзошгүй гаж нөлөөнөөс болгоомжлохыг анхааруулсан сэрэмжлүүлэг гаргажээ.  Хүнс, мансууруулах бодисын аюулгүй байдлын яамнаас гаргасан мэдэгдэлд “Удаан хугацааны турш хэрэглэсэн эмийн өндөр тун нь цус, мэдрэл, элгэнд ноцтой хохирол учруулж болзошгүй”-г анхааруулав.

БНСУ-ын Эрүүл мэндийн нийгэмлэг өвчтөнүүдийг тус эмийг хэрэглэхээс зайлхийхийг анхааруулсан мэдэгдэл хийсэн юм.  Тус мэдэгдэлд “хүний бие дээр клиник туршилт хийгдээгүй, аюулгүй байдал нь батлагдаагүй тул энэхүү эмийг хэрэглэхийг зөвлөх боломжгүй” гэжээ. 


Тухайн бичлэгт гарсан хавдрын өвчтөн гурван сарын турш тус эмийг хэрэглэсэн ба хорт хавдар нь эдгэрсэн гэж мэдэгджээ. Бүх биеэр нь тархсан уушгины хавдраар шаналж байсан Типпенсийг эмч нар хайртай хүмүүстэйгээ салах ёс хийхдээ бэлдэхийг зөвлөж байжээ. 

Бичлэгт Оклахома анагаах ухааны судалгааны сангийн ерөнхийлөгч Стивен Прескотт Типпенсийн нэхэмжлэлийг дэмжиж, паразит эмийн талаар "сонирхолтой үндэс суурь" байгааг тэмдэглэжээ. Прескоттын хэлснээр хорт хавдрын бусад өвчтөнүүдэд ч энэ эм ач тустай байх магадлалтай тул бусад өвчтөнүүдийг хэрэглэхийг дэмжиж байгаа аж. Тэрбээр Типпенстэй хамтран уг эмийн үр дүнгийн талаар судалгаа хийх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.


Эх сурвалж: https://nextshark.com/