Та хогоо ангилдаг уу? Тэгвэл эмийн хог хаягдал гэж сонсож байсан уу? 

Олон улсын эмийн хаягдлын жишиг Монголд нэвтэрснийг мэдээгүй юм биш биз? 

“3% Эмийн хаягдлыг ангилцгаая” төсөл нь Улаанбаатар хотод нийт 25 салбарт, Орон нутагт нийт 3 салбарт эмийн хаягдлыг иргэдээс хүлээн авч байна. 

Одоо шууд гэртээ байгаа эмийн хайрцгаа ухаад хугацааг нь хараад үзээрэй. Хэрвээ дууссан бол шууд 00-руугаа урсгах эсвэл, бусад хогтой хамт хогонд хаяж хөрс, усаар дамжуулан хүрээлэн буй орчиндоо сөрөг нөлөөлөл үзүүлэхгүйгээр, Улаанбаатар хотын нийт 25 байршилд, мөн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын "Эм гоо" ХХК-ын эмийн сангийн 3 байршилд, бусад улсын жишгээр манай 3% төслөөс тусгайлан байршуулсан шилэн хоргонд аваачин хийснээр  эмийн хаягдал маань байгаль орчинд сөрөг нөлөө учруулахгүйгээр стандартын дагуу устгагдах юм.

Нийт эмийн хаягдал хүлээн авч байгаа 28 салбарын эмийн сангийн хаягыг доорх зурагнаас хараарай.

ХЭРХЭН ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ БИЙ БОЛГОХ ВЭ? 

1. Эм худалдан авахаасаа өмнө гэртээ байгаа эмийн хайрцгийг шалгах 

2. Эмчийн зөвлөсөн эмийг авах, найз, хамаатан садныхаа зөвлөсөн эмийг биш 

3. Ирээдүйд хэрэг болж магадгүй гэж төлөвлөөд эм аваад хэрэггүй 

4. Эмийн хайрцгаа шалгаж үзээд, хугацаа нь дууссан эмээ доорх байршилд аваачин хаяарай.