Саруулын Ариунжаргал
05 сарын 17, 2018
Хуучин гар утасны зах зээлийг эзэрхийлж байсан Nokia гар утасыг үгүй хийсэн хүн бол Стив Жобс. Apple-ийн үүсгэн байгуулагч 11 жилийн өмнө мэдрэгчтэй дэлгэцтэй ухаалаг гар утас худалдаанд гаргахад финчууд түүний бүтээлийг дооглож байсан.
Харин жилийн дараа iPhone гар утсыг худалдаанд гаргасан бөгөөд үүний үр дүнд Nokia 5800 гар утас компаний түүхэн дэх хамгийн “ичмээр” гар утас болж хувирсан байна. Apple-ийг гүйцэх гэсэн финчүүдийн хүсэл биелэлээ олоогүй юм.
Гэтэл одоо Nokia эргэн ирж, хэрэглэгчдийн таашаалыг хүртэхээр хичээж байна. Компанийг өөр хүмүүс удирддаг болсон байна.
Nokia-ийн ажилчид Apple-ийг дуурайж, ухаалаг гар утасыг нэрлэх хамгийн гоё шийдэл нь нэг "тоо" гэж үзсэн байна. Учир нь гар утасны зах зээл дээр Nokia 6, Nokia 3, Nokia, 8, Nokia 5 гар утаснууд худалдаанд гаргасан.
Харин удалгүй Nokia-ийн ажилчид бодлогоо өөрчлөж зах зээл дээр 6 инчийн дэлгэц, хос камер, Snapdragon 660 чип, 3800 мАч-ийн аккумулятортай гар утасыг худалдаанд гаргасан юм.
Уг гар утасны талаар хэлэх муу зүйл байхгүй хэдий ч тус гар утсыг ямар учраас Nokia 7 Plus гэж нэрийдсэн нь хачирхалтай.
Хэрэв Nokia нэг туршилт хийгээд зогссон бол ямар ч асуудал гарахгүй байсан юм. Харин хэдхэн хоногийн өмнө iPhone X утасны загварыг хуулбарласан зурагтай Андройд гар утасны зураг цахим ертөнцөөр цацагдсан.
Урд талаасаа Nokia гар утасны лого, хажуу талдаа мөн Nokia гэсэн шошго, харин нэр нь Nokia X.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.