Цэдэнбалын Цэрэндолгор
05 сарын 24, 2018
“Амин инвест” хэвлэлийн газраас “Очир огтлогч”, “Маркетингийн хөдлөшгүй 22 хууль”, “Рекламны сэтгэл зүй” гэсэн гурван номыг эрхлэн шинээр гаргалаа. Энэхүү гурван шинэ номын нээлт Сүхбаатар талбайд хоёр өдөр буюу энэ сарын 25, 26-нд болох “Номын баяр”-ын үеэр болно. Бизнес хийж байгаа, хийх гэж буй хүн бүрийн гарын авлага болох энэхүү номыг худалдан авч, өөрийн бизнесээ цэцэглүүлээрэй. Мөн “Номын баяр”-т зориулж сэтгүүлч, зохиолч Б.Даариймаа ярилцлага, хөргийн “Сарны шимтэй орчлон”, тууж, өгүүллэгийн “Цэлмэг тэнгэрийн үнэр” номоо хэвлүүлсэн байна. Мөн л эдгээр номууд баярын үеэр 20 хувийн хямдралтай уншигчдад хүрэх аж. Өөрөөр хэлбэл, “Амин инвест” хэвлэх үйлдвэрийн асарт эдгээр уншууртай номоос гадна хүүхэд, багачуудын оюунд хөрөнгө оруулалт хийхийг зорилгоо болгосон “Төрдөг даам” мөн худалдаалах аж.
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.